Monday, September 18, 2006

ТЄРСЄН ЄДРИЙН БАЯР

Ихэд гайхав. Хvмvvс хаачаа вэ? Саяхан л хєгжим эгшиглэж, хvмvvс хєгжилтэй ярилцаж, баяр баясгалан дvvрэн байсан сан. Ухаан алдаагvй л байлтай. Єєрєє сууж байсан байрнаасаа огтхон ч хєдлєєгvй байтал хvмvvс хаачаа вэ. Юу болоод байна аа? Ер ойлгосонгvй. Бvх юм байр байрандаа. Сандал, ширээ, бvх тавилга тэр байтугай хvмvvсийн ууж байсан дарс хvртэл хундагатайгаа ширээн дээр байж байхад цугласан хvмvvс салхинд хийссэн эсвэл усанд ууссан юм шиг алга байх юм. Тєрсєн єдрийн гэнэтийн бэлэг vзvvлэх гэж надаас нуугдчихаж гэж бодов.
- За, та нар битгий нуугдаад байгаач дээ гэв. Хариу алга. Тvvнд битvvхэн тvгшvvр тєрж эхлэв.
- За, та нар гараад ирээч дээ. Надад тийм хєгжилтэй санагдахгvй байна гэв. Чив чимээгvй. Та нар єєр єрєєнд орчихсон биз гээд єрєєнийхєє хаалга рvv зvглэвэл хаалга нь алга. Эргэж харвал цонх нь ч алга. Хvрээлсэн битvv хана. Дунд нь савтай цэцэг тавьсан баярын ширээ. Том єрєє нь дvрээрээ мєн ч хаалга, цонхны оронд битvv хана хvрээлжээ. Дотор нь палхийн айдас тєрж, vс нь арзайн босож, хvйтэн хєлс гарах шиг болов. Би зvvдлээд байна уу. Єєрийгєє чимхэж vзэв. Євдєх аж. Бие нь даарсан мэт жихvvцэж, чичирч эхлэв. Шээс ч хvрэх шиг. Гэтэл, тийм аймаар байна уу гэсэн дуу гарав. Тун их танил дуу, тайван тогтуун сонсогдсонд бага зэрэг тайвшрав. Эргэн тойрноо харвал хэн ч алга.
- Хэн бэ гэж тvгшин цохилсон зvрхний хэмнэл гадагшилж байна уу гэмээр чичрэн сааралтсан хоолойгоор асуулаа.
- Таа л даа.
- Дуу хоолой чинь миний их л ойр дотны хvн байх шиг байна.
- Тийм шvv, харин одоо хvртэл танихгvй байгаад чинь гайхаж л байна. Гэхдээ бараг таахгvй биз дээ би чамд арай ойртуулаад єгье. Чиний хамгийн сайн найз, vнэнч туслагч, ололт, ялалт бvртээ магтан сайшаах ёстой хvн чинь.

Тvvний санаанд хамгийн эхлээд бvр бага ангиасаа хамт сурч байсан, гэр ойрхон тул орж гарч хамт єссєн найз хvvхэн нь санаанд орж ирэв. Ёстой л зvv орох зайгvй vерхсэн сайн найз.

- Сайн найзтай байх сайхан. Гэхдээ биш л байна даа. Гэхдээ сайн найзын чинь тєлєє чамд хаалгыг чинь гаргаад єгье.

Ажиглавал, єрєєний хаалга хуучин байсандаа эргээд оржээ. Баярлан хаалгаар гараад гvйвэл буцаад том єрєєндєє гvйгээд орчихов. Тэнд байгаа бvх зvйл нь адилхан. Адилхан ч гэж дээ, яг л тєрсєн єдрийн ширээ зассан тэр єрєє нь яг мєн. Хэд дахин эргэж буцсан ч тэр тэр єрєєнєєсєє гарч чадсангvй.

- Миний асуултанд хариулаагvй байгаа шvv. Дахин нэмж тодруулъя. Алдаа гаргах бvрт чинь чамайг зэмлэж, уруудал, доройтол бvрт чинь чамд итгэл, ухаарал хайрлаж байх хvн чинь.

Тvvний толгой эргэж гvйцэв. Ээж минь юм болов уу?
- Мэдээж, эцэг, эхчvvд vр хvvхэддээ сайн, сайхныг хvсдэг. Гэхдээ чи таасангvй. За яахав, сайхан ээжийн чинь тєлєє чамд цонхыг чинь буцааж єгье.

Цонх нь гарч ирсэн ч, цонхоор юу ч харагдахгvй пад харанхуй байна. Цонхоо онгойлгоод гараа гаргаж vзлээ. Тас хар будагтай усанд гараа дvрсэн мэт гар нь харагдахгvй болов. Энэ юv вэ? Би ийм шийтгэл авах ямар гэм хийсэн юм бэ? Хаалгатай ч хаалгаараа гарч чадахгvй, цонхтой ч цонхоор юу ч харагдахгvй, тас харанхуй. Єєрєєс нь єєр хэн ч vгvй. Юу болоод байна аа? Энэ яасан ертєнц вэ?

- Чи яагаад чимээгvй болчихов оо? Ядахдаа ганц vг дугараач, надад юу ч хамаагvй хэл л дээ.

Огт чимээгvй болжээ. Тэр энэ байдлаас яаж гарахаа бодоод олсонгvй. Vнэндээ, бодох ч юм олдсонгvй. Дэмий л уйлж vзэв. Нэмэр алга. Тайвшраад, цонхоор гарч vзье гэсэн бодол орц ирэв. Гэвч тэднийх таван давхарт байдаг тул энэ нь тун аз туршсан хэрэг байлаа. Цонхныхоо тавцан дээр суугаад хєлєє гадагш нь унжууллаа. Харанхуйд ууссан мэт хєл нь алга болов. Гэдсээрээ тэгнэж хэвтээд хєлєє унжууллаа. Хєл нь ямар нэгэн хатуу зvйлд тулсангvй. Айлаа, бушуухан буцаж орлоо.

Хэдий их удсанаа ч мэдсэнгvй. Гэнэт тvvнд ингэж байхаар цонхоороо бууж азаа vзье гэж бодогдлоо. Тvvнээс єєр гарц тvvнд харагдахгvй байлаа. Энэ удаа тэр илvv зоригтой байлаа. Гэдсээрээ тэгнэж хэвтэж байгаад алгуурхан доошлов. Єрєєний дотор байгаа зvйлс нарны гэрэлд тодхон харагдаж байсан ч тэр гэрэл єєрийнх нь алгуурхан орж байгаа тас харанхуйд огтхон ч нєлєєлєхгvй байх аж. Тvvний толгой харанхуйд ороход тэр юу ч харахаа болилоо. Тавцангаас зvvгдэж байгаа гар нь л гэрэлтэйд байгаа гэж тэр бодож байлаа. Яах вэ? Гараа тавих уу, буцаад гарах уу? Бас л зориг нь хvрсэнгvй. Буцаж гарахаар шийдэн биеэ таттал дийлсэнгvй. Ихэд чармайсан ч дээш гарч чадсангvй, гар нь хєлєрч, барьцаа алдлаа. Тэр унаж эхэллээ гэж л мэдэрлээ. Гэтэл асуултын хариу цонхон дор нь хvлээж байсан юм уу гэлтэй, тvvний толгойд нэгэн хариулт харван орж ирлээ. Тэр чинь БИ байсан байна шvv дээ. Миний хамгийн их хайрлаж, хамгийн их vзэн ядаж болох хvн – БИ, БИ єєрєє. Хамгийн сайн мэддэг мєртлєє хамгийн ойлгомжгvй хvн – БИ єєрєє. Хамгийн их энгийн хэр нь хамгийн vл мэдэгдэх ертєнц – БИ єєрєє.

- Миний охин, юу бодоод суучихав даа. Найз нартайгаа ярьж хєєр, инээж, наадаач гэхэд тэр гэнэт цочин эргэн тойрноо харав. Бvх юм байрандаа, хvн бvр хєгжилдєн байлаа.

Tuesday, September 12, 2006

УУР ХИЛЭН

Би уг нь их тэслээ. Тvvний углэн яншихыг оройжингоо чихнийхээ хажуугаар єнгєрvvлж байсан боловч энэ ч арай дэндэнээ. Єдєржингєє ажил дээрээ бухимдах, орой нь ядаж тайван амарч болох уу, vгvй юv. Уурандаа чанга хашгиран загналаа. Авгай уйллаа, хvv ч гэсэн айгаад, дагаад уйллаа.

Хvн ганцхан удаа уурлахдаа бvтэн гурван жил хураасан буянаа гvвдэг гэлцдэг. Харин уурлахдаа дусал дуслаар цуглуулан хураасан савтай усаа татаад асгасантай адил боллоо гэдгээ санадаг болов уу.

Monday, September 04, 2006

ХVV МИНЬ ДЭЭ

Хvv минь дээ, чи минь, даанч яав даа. Эхээс тєрж, сvv амласан болохоос чєтгєрєєс гарч архиар ундаалж єсєєгvй шvv, чи. Ингэж ч хорвоогийн мєчийг хороохын тvvс болж хоёр олдохгvй ганцхан биеэ хордуулж явах гэж дээ...

Аав нь цагтаа ууж явсан. Гэхдээ чам шиг єєдтэй бvхнээ vгvй хийж, єнгєтэй бvхнээ гундтал ууж байгаагvй юм шvv. Тэр тусмаа уруу дорой яваадаа бусдаас бурууг хайж, ухаарч сэхээрэхгvй, тvvгээрээ шалтаглан ууж бvр ч vзээгvй. Амьдралд, мэдээж, хvнд, хэцvv vе зєндєє л байдаг. Алдар хvндэд толгой эргэм ч vе бас байдаг. Тєєрч будилахад их амархан амьдралын энэ нугачаанд тєрсєн биеэ, гэр бvлээ тэтгэж явах нь заяа бус уу. Vлгэрлэвээс, амьдрал гэдэг єтгєн мєчирт єндєр модонд хvн хэмээх жижигхэн тєєлvvр заяа гэх замаа зурж авирахтай адил юм шvv. Алхам тутамдаа сонголт хийх заяаныхаа зурагт, хvрэх мєчрєє алдаж сонговол орой, vзvvрт нь хvрдэггvй юм шvv, хvv минь ээ.

Хаалгаа мєргєн, багтаж ядан орж ирэх чамайг хадаг дэлгэж, сvv барьж угтах байсан гэж vv. Ханийн чинь vглэх тvмэн зєв шvv дээ. Халамцуу чамд хадаг єргєж, сvv дээжлээд ч буян болох биш. Харин ч, єдєржин ширээ тойрон бємбєг хєєж, шил хоослон зугаацаж явахад чинь замын тоосыг захын тоос болтол гvйж, худалдахдаа худалдаж, хулхидахдаа хулхидан байж наймаалцан, бага багаар ч гэсэн олох гэж, олсноо хvргэх гэж ядаж явдаг шvv дээ, хань чинь. Орон гэртээ шvдэнзний ч нэмэргvй байж, чи, шvдээ зуун гараа зангидан битгий давшил аа, шvлс vсэргэн хоолой шахан битгий хашгич аа. Хэрvvлийн бузар vгсийг амны уншлага болгож, хэрсэн бухын харцаар ханиа битгий сvлбэ ээ… Согтуурлын манан сууж, уурслын улаан цус хурсан энэ нvдэнд оч гялалзаж байсан vеийг аав нь санаж байна аа. Тэгэхэд чи, аав аа, хvv нь ханьтай боллоо гэж баярлан догдолж байсан сан. Дотор чинь дvрэлзээд нvдээр чинь цацарч байсан тэр их хайр хаачив аа. Хайр чинь унтарч, хайраа мартсан юм гэхэд хvн сэтгэлээ яасан бэ, хvv минь. Зангаа аван ярилцаж байж ойлголцдог болохоос зангидсан нударгаар ойлголцоно гэж хэзээ ч vгvй шvv дээ, ухаараач, хvv минь.

Унтаад єгєєч дээ, хvv минь. Уйлах ч биш дуулах ч биш гонгинож, учирлах ч биш илтгэх ч биш бувтнаж суухаар унтаад єгєєч дээ, хvv минь. Хундага хундагаар урсан орох архи тархийг чинь уусгаад худал, vнэнийг ялгах ч сєгєєгvй бурж суух юм даа. Урьд нь ухаан бодол тэнгисийн давалгаа мэт цалгилдаг байсан уурагт улаан хэнээ, хоосон цэцэрхэл vлджээ. Харин хvн сонсоод чихээ дармаар тэнэглэлээ хэзээ ч єєрєє мэдэхгvй дээ, хєєрхий, бас хэзээ ч хvлээн зєвшєєрєхгvй… Хэрвээ би дэргэд чинь байсан бол миний vг чихэнд чинь чийртэй санагдаж, ухаарал биш ундуйцал тєрvvлэх байсан байж болох юм аа. Гэхдээ, хvv минь, унтаж байгаа биш унтарч байгаа толгойд чинь ухаарлын гэгээ татаасай гэсэндээ аав нь нойрмог, дvйнгэ тархийг чинь хатуу vгээр балбаж суунаа. Золоор олдсон залуу насаа хэдэн гудамж, замын дунд хээр тєєрсєн эргvv тєлєг мэт эргэлдэн єнгєрєєх нь vv. Тулга тойрсон хэрvvлээс єєрийг сонсдоггvй, сонссон ч ойлгодоггvй, бодол нь хvртэл хvртэл хvрээтэй, сэтгэлгээ нь хvртэл хайрцагтай энэ ертєнцийг туулна гэж vv. Хорвоогийн нас урт, хvний нас богино шvv, єнгєрєх мєч болгоныг сvvлийнх юм шиг санаж, сэрж, сэтгэж, амжиж, ахиулж яваач дээ, хvv минь.

Хvн сэтгэлээ нээж хажууд чинь хэвтээ ханиа нэг хараач. Тунгалаг хархан нvдэнд инээмсэглэл биш нулимс дvvрэн байна. Биед нь хєх толбо ургаж сэтгэлд нь хvйтэн салхи исгэрэх тэр чамайг архины нэвширсэн эхvvн vнэртэй чинь хамт vзэн ядах болжээ. Харин сэтгэл нь vргэсэн адуу мэт чамаас холдож байхад бие дотор нь гэрэл цацраан ураг бvрэлдэн, ойртож байна шvv, хvv минь. Удаан хvлээсэн vр чинь уярал хайр дээр биш, улангассан тачаал дээр цэцэглэж байна. Ээж нь бие махбодиороо ч мэдээгvй байгаа энэ сайхан мэдээг аав нь чамд эхлээд дуулгая аа. Зvрх сэтгэлээ сонсож сураагvй сэргэг vед чинь биш, зvvд нойронд чинь аав нь чамд хэлээд єгье. Чиний хvv унгалдан давхих унага болон зvvдлэгдэнэ. Харин чи дураараа эрхлэн давхих тvvнийг гуруйлан дуудаж єєрийн болгон ногтолж аваарай. Нvглийн хар vйлээр ташуурдан хєєж болохгvй шvv. Тэгвэл мянга хvсээд, тvм дуудаад, эргэхгvйгээр, салхи татуулан давхин одно.

Амаа ч олохгvй сарвалзах жижигхэн гарыг атгаж, сvv vнэртэх зєєлєн зулай vнсэх болно. Анд найз нартаа атаархах биш, бахархан бардамнах болно. Тvvний тулд алхсан мєр бvрээ эргэн харж бай, алдаа гарах нь юу магад. Хэлэх vг бvрээ урьдчилан цэнэж бай, хvний сэтгэлд сэв суулгах вий. Дvргvйгээ ч хийх болно. Дуртайгаасаа ч татгалзах болно. Хvн шиг явахын цагт хєрсєн сэтгэлийг дулаацуулж болно шvv, хvv минь. Vртэй боллоо гэдэг бол урсаад єнгєрєх нэгэн жаргал биш, vргэлж мєнх чамайг дагаж явах нэгэн vvрэг шvv, ойлгоорой. Vхтэл vр харам гэж ярьцгаадаг. Vнэндээ, хvмvvс vvнээс цаад хязгаарыг нь мэдэхгvй, хvрч чадахгvй болохоор л тэгж ярьцгаадаг юм байна аа. Удмын хэлхээ гэдэг мєнхийн хэлхээ юм шvv. Нvглийн бараан сvvдрээ хvv дээрээ битгий тусгаарай даа, хvv минь ээ.

Дэргэд чинь байсангvй гэж чи надад гомдлох хэрэггvй. Аав нь чамтайгаа єдєр, шєнє, єглєє, оройг vл ялган євдєж зовоход чинь ч, єлсєж ядрахад чинь ч, буруутаж, доройтоход чинь ч, баярлаж, цэнгэхэд чинь гэрэл, сvvдэр мэт хамт байдаг шvv. Алган дээрээ тавьсан мэт чамайг харж, амьсгал чинь мэт чамайг дагаж явдаг. Агаарт ууссан усан чийг мэт хєдєлгєх гар, хєрвєєх биегvй болсон би чинь сайн явахад чинь баярлан хєєрєвч хашгирах хєвчгvй, саар явахад чинь санаа алдавч ёгхийн хатгах зvрхгvй ч санаанд чинь биш сэрэхvйд чинь vглэхдээ vглэж, учирлахдаа учирлаж, бурууг чинь зэмлэж, баярыг чинь хуваалцаж явдаг шvv.

Улаан туяа татуулан єглєєний нар мандаж нэгэн шинэ єдєр эхлэх мэт ухаарлын наран дор єнєєдєр шинэ хvн болон сэрээрэй. Яагаад гэвэл чи одоо эцэг хvн – жинхэнэ эр хvн шvv, миний хvv. Хvv минь дээ...

2005-6

ХАРААЛ

Тэр тун аятайхан хvvхэн. Бас дутах, гачигдах юмгvй, гадаад, дотоод олон газраар явж, нvд тайлсан болохоор хэр барагтайг vл тооно. Найз минь намайг тvvнтэй нилээн дээр танилцуулсан ч гэлээ, аль ч талаараа миний толгой дээгvvр харах тэр хvvхэнтэй дотносоогvй, хонгилын vзvvрээс тийм гэрэл байтугай гэгээ харагддаггvй л байлаа.

Гэлээ ч хvvхэн бvр эхлээд дургvйцдэг, дараа нь дасдаг гэсэн бат нот итгэлтэй найзынхаа санаачлагаар бид гурав хааяахан уулзацгааж, хєгжим нvргэлж хэнгэрэг нvдэхээргvй уушийн газар зузаан шилэн аяга мєргєлдvvлэн, хєєс vлээн сууцгаадаг байлаа. Мэдээжийн хэрэг, ам хатах аюулгvй тул vгийн vер буулгацгааж, Африкаас Америк хvртэл элдэв сонин хачинг, орцныхноосоо ордоныхныг хvртэл толгойтой бvхнийг танил болтлоо хэлэлцэн, хоногийн цагийг, уухын хэрээр, аяга аягаар нь хоослодог байв.

Тэр нэгэн єдєр найзын наран мандаж, сайны саран гийсэн тул уламжлалт ширээний ар дахь уулзалт тохиов. Харин ярианы сэдэв бэдрэн явсаар тvvнд таалагддаг залуу руу, тэр залууг нь єєртєє татсан хvvхэн рvv хєтлєн авчирлаа. Тэр агшинд, итгээгvй ч гэсэн бєхєєгvй байсан сvvлийн горьдлого шvлстэй хуруунд хавчуулагдсан дэнгийн гол хиншvv vнэртvvлэн шажигнах мэт унтрав.

- Тэр хvvхэн юугаараа надаас илvv юм бэ, царай . . . царайгvй, мєнгє. . . мєнгєгvй, яаж тийм амьтаныг тоодог байнаа. . .? Ходоодны халуун хорсолыг дотроос нь шатааж, тэр нь нvд, амаар нь сад тавин гарахыг хараад хvйтэн гvрвэл нуруу даган дээш авирав. Ямар их уур хилэн бэ?

- Миний урдуур ордог чи хэн юм бэ? Хэрвээ хараал, жатга гэж байдаг бол чамд хийлгэнэ дээ гэж хэлэнгvvт єєдєєс хараад сууж байсан найзын минь царай зэвхийрч, нvд нь гєлийж, єєрийн ухаантай байна уу, vгvй юv гэмээр болоод гараа салгануулан хvvхний шанаанд аажуухан хvргэн, алгуурхан дээшлvvлж духанд нь хvргэв. Тэгснээ удалгvй гараа буулгаж, нvдээ анин хэсэг сууснаа, бєглvvхэн дуугаар нэг юм хэллээ. Улаа бутарч, хамаг ухаан санаа дотор минь бужигналдаж байсан болохоор хэлснийг нь би сайн сонссонгvй, ойлгосонгvй, тэдний хооронд юу болоод байгааг сайн анзаарсан ч vгvй, харин, энэ хоёр ямар холбоотой юм болоо гэсэн бодол зурсхийгээд єнгєрсєн юм. Харин энэ vед хотын хаа нэгтээ хэдэн жил машин барьсандаа эрэмшсэн ойворгон залуу хоёрхон хоромыг хvлээлгvй хийсгэж, хvний амьдралыг тємрєндєє хайрцаглав.

Єдєр тутмын ажил, амьдралдаа тvvртэн хорвоогийн бор хоногуудыг vдсээр нэг л мэдэхэд нилээд хугацаа єнгєрсєн байлаа. Дараагийн уулзалт онцлог болов. Хоюулахнаа уулзсан болохоор хэнээсээ юу нуух вэ, янз бvрийн юм ярьж байлаа. Гэтэл найз маань миний танилцсан хvvхэн санасандаа хvрч таалагдсан залуутайгаа уулздаг болсон, харин нєгєє залуугийн хvvхэн азгvй тохиолдлоор нас барсан тухай ярилаа. Таньж мэдэхгvй ч тэр хvvхнийг єрєвдлєє. Тэгсэн мєртлєє, яагаад ч юм бэ надад энэ нь болох байсан зvйл болдгоороо л болсон юм шиг, тvvнийг нь би урьд нь сонсож, мэдсэн байсан юм шиг санагдаад байлаа.

Нэгэн орой ажлаасаа ирчихээд, зурагт vзэж, зvгээрийг хийгээд хэвтэж байтал утас дуугарав. Найз маань ярьж байна. “ . . . Тэр хоёр машинтайгаа хотоос зайдуу газар хоносон байжээ. Ирж явах замдаа автомашины осолд орж тун хvнд байцгааж байна гэнэ. . . “ Хvн єєрийн биш хvний жаргалаар жаргах гэвэл бvтдэггvй юм байна шvv. Муу зvйл л битгий болоосой доо.

Эмнэлэгийн жижигхэн тасаг. . . Нааш цааш, орж гаран гvйлдэх эмч, сувилагч нар... Бид хоёр хана дагуулан тавьсан сандал дээр тvгшин хvлээж суулаа. Гэнэт найз маань битvvхэн дуугаар “хараал эзэндээ буцдаг юм шvv” гэж бєвтнєв. Цочин харвал, тэр миний урьд нь нэгэнтээ харсан шиг аймаар болсон байлаа. Ухаан санаагvй болон гєлийсєн нvд рvv нь харвал нvдэнд нь бид гурав ширээ тойрон сууж байсан, тэр хvvхэн уурлан хараасан, тvvний духанд хvрч юу бодож байгааг нь мэдсэн, нєгєє хvvхэн осолд орсон, тэр тvvнд “чиний хvссэнээр боллоо” гэж хэлсэн зэрэг нь эгээ л амьдралын эцсийн мєчид хvний амьдрал нvдэнд нь харагддаг гэдэг шиг жирэлзэн єнгєрєв. Зvрхний хэмнэлийг нь тоолон байсан дохио vргэлжлэн дуугарлаа.

2005

ЄГЛЄГ

Хvv, дохиулалтгvйгээр, ирж яваа шар толгойтыг тосон очиж алгаа тосон гуйж эхэллээ.

Нєгєє нь хvvг тоохгvй нилээд явснаа сvvлдээ залхав болотой нэг юм гар дээр нь тавьчихаад том том алхлан олон хvний дунд алга болов. Хvv нь ямар ч байсан нэг юм салгасандаа баяртай нь аргагvй аавдаа гvйн ирлээ. Тvрvvнээс хойш юм олохыг нь хvлээн зогсож байсан эр тvvний гараас нєгєє юмыг угз татан авах нь олз шvvрч байгаа элээ мэт. Vзвэл, гадаадын зоосон мєнгє бололтой дугираг тємєр байх аж. Юуг нь мэдэхгvй байж ганц нэг хvнд европын нэг улсын хуучны зоос гэж худлаа хэлэн зарахыг оролдов. Зарим нь тvvний сахал vсээ ч ойрдоо аваагvй, хєсрий царай, гадаад тєрхийг харан, сэжиглэж, шууд зугтаана. Зарим нь юун хулгайн юм зарах гэж байгаа бол хэмээн бодовч хямдхан бол авъя гэсэн байртай харна. Харин нэг хvн наадах чинь зоос дуурайлгаж хийсэн бэлэг дурсгалын зvйл, хэнд ч хэрэггvй, ямар ч vнэгvй гэлээ. Сэрvvхэн єдєр байсан тул дотор халаах хvсэлдээ хєтлєгдєн байсан тэр мєнгє болгон уучих санаа нь бvтээгvйд уур нь хvрч газар шидчихэв. Харин хvv хаяхыг хvссэнгvй, хир, сайр болсон туниа муутай гараараа цас, шороотой холилдсон зоосыг газраас аван хармаалаад хэнээс гуйх, хэн нь юм єгч магадгvйг ажиглан, хvмvvсийн ємнє хойгуур хэрэн явлаа.

... Шєнє дєл аль хэдийнээ єнгєрчээ. Бvгд багтаж ядан чихцэлдэж байгаад байр байраа эзлэн унтацгаав. Харин хvv траншейныхаа мухарт, дулааны хоолой дээр, нєгєє зоосыг атган унтахаар хэвтэж байлаа. Тэгснээ унтсан хойгуур нь хэн нэг нь олзолж магад гэж болгоомжлон амандаа хийв. Халуун хоолой нуруунаас нь ээж єдєржин хургасан хvйтэн жаврыг турьхан биенээс нь хєєн, хvн амьтнаас гуйж, тvйж олсон жаахан хоол бор ходоодноос нь таатайгаар илбэн, зvйрмэглэн байтал гэнэт зоос хоолой руу нь орчихов. Амьсгал нь боогдож, хашгирах, дуудах гэсэн боловч хоолой нь хяхнахаас єєр авиа гарсангvй, тэлчлэн тийрэвч буланд шахагдсан тэр ухаан санаа нь чєтгєрийн нулимсны шидээр газар дэлхийгээс тэнээд явчихсан аавыгаа сэрээх хvч гарсангvй, царай нь мэнчийн улайж байснаа хувхайран цайрлаа.

Єглєг болгон буян болдоггvй.

2005-05

САЙН ХVН

Зvvдлэв. Тэр Эрлэг Номун Хаанд байцаагдаж байх юм гэнэ. Тас харанхуйн дунд сvvмэлзэх гэрэлд хэлбэр тєдий нvvгэлтэн харагдах том хааны ємнє олбогноос нь ч єндєргvй тvvний бие єндєр халуунтай мэт салганан, ам нь хатаж арайхийн хариулж байлаа.

Хэдийгээр тvvний дуу гарахгvй, шивнэх тєдий боловч vг бvрийг нь хаан сонсохоосоо ємнє бодлоос нь унших ажээ.

- Чи яагаад єєрийн хамтрагч нєхрєє дарга нартаа муулж, НАХЯ-д мэдээлэл бичдэг байсан юм бэ? Тэр чамайг єєрийнхєє хамгийн сайн найз гэж боддог байсныг чи мэдэх vv?

-Энэ миний буруу биш ээ, нийгэм нь тийм байсан. Би биш юм аа гэхэд миний оронд хэн нэг нь vvнийг хийх л байсан. Тэгээд ч ингэхгvй бол намайг бас шалгаж эхлэх байсан байлгvй дээ. НАХЯ-ны хараанд орвол тэр чигээрээ сvйрлээ л гэсэн vг, та мэдэж байгаа шvv дээ, энэ миний буруу ерєєсєє биш гэж уйлагнав.

-Тийм ээ, тийм нийгэм байсан нь vнэн. Нийгмээ хамгаалах нэрээр ард, иргэдээ дарамталдаг байсан нь vнэн. Бодол нийлээгvй нэгнээ дайснаа гээд цустай, цусгvй алж ч байсан нь ч vнэн. Гэхдээ нийгмийг шударга болгохын тєлєє, эрх тэгш байлгахын тєлєє тvvний хэлж байсан, нийгмийг шvvмжилж байсан нь буруу гэж бодож байсан уу, чи?

-Vгvй дээ, гэхдээ намыг, дарга нарыг шvvмжилж болохгvй гэдгийг тэр ойлгохыг хvсдэггvй байсан юм. Би найзын хувьд ойлгуулах гэж тvvнд зєндєє л хэлж байсан. Тэр єєрєє л буруутай. Над шиг чимээгvй яваа гэж тvvнд хичнээн захилаа.

- Чи надад битгий худлаа хэлээд бай. Би чиний vгэнд амархан хууртах усан нvдтэй, цусан биетэй хvн биш шvv, анхааруулъя. Чи єєрийгєє, єєрийнхєє vзэл бодлыг хvндэлдэггvй юм гэхэд чи єєрийнхєє найзыг, гэр бvлийг нь, ажил, амьдралыг нь уландаа гишгэх ёстой байсан юм уу?

- Єршєєгєєрэй, хаантан, тэгэхгvй бол миний амьдрал, миний гэр бvл, vр хvvхэд тvvнийхтэй адилхан болох байсан шvv дээ. Би чинь тэднийхээ тєлєє л гэж ядарч яваа жирийн нэгэн хvн шvv дээ, агуу эрх мэдэлт Эрлэгийн хаан та надаас юунд ихийг шаардана вэ.

- Хvн гэнэ vv, хvн гэдэг эрхэм нэр, чамд зохихгvй. Хvн гэдэг чинь єєрийн бодолтой байж, итгэл vнэмшил олж, єєрийнхєєрєє амьдардаг. Харин чи бол хонин сvрэг дундах нэг муу хамуутай тєлєг шиг амьтан. Чи намайг хэн гэж бодож байна гээд тонгойн, сvvмийх гэрэлд нvvрээ харуулбал, єєрийнх нь найз байсан, сvvлд нь матсан, ажлаас нь хєєлгєсєн хvн мєн байлаа. Тvvний царайд нь ажилд авах хvн олдохгvй болсон тул амьдралд ядарсан, гутарсан, авгай хvvхдvvд нь адлагдсан, архинд орсон, адаг сvvлд нь нохой шиг vхсэн бvх зовлон нь бичээстэй байлаа.

- Би чамайг одоо авахгvй, чи наанаа vлд. Яаж амьдарснаа тунгаа гэж vнхэлцэг хагарам єтгєн, чанга дуугаар хvнгэнvvлээд ухасхийн шvvрч аван дэлхий рvv шидчихлээ.

Хашгирая гэвч дуу гарахгvй, уснаас гаргасан загас мэт дэмий л ангалзан, хєлс нь цувж, бачууран, арайхийн сэрээд харвал, єглєє болж, болжмор жиргэж, ертєнцийн нэг тайван єдєр байх тул санаа амарч, єнгєрсєн нvглээ мартахыг хичээн дуу аялж, их л чухал, эрхэмсэг дvрийг гарган хувцаслаж, жолоочоо дуудан, хорь гучин жилийн ємнє шvлсээ vсэргэн хараан загнадаг байсан, єндєр технологит улсад vйлдвэрлэсэн ганган машин хєлєглєн ажилдаа явав.

2005-4-26

НЄГЄЄ ЕРТЄНЦ

Тас харанхуй. Биед нь юу ч мэдрэгдэхгvй, жингvйдэн унаж байгаа мэт байлаа. Єєрийгєє хармаар санагдсан ч юу харагдсангvй.

Маш хурдтайгаар урсан яваа санагдаж байснаа одод тvгсэн шєнийн тэнгэр шиг газар ороод ирэх шиг болов. Гэвч тэдгээр нь одод биш хаа нэгтэйгээс туссан хурц гэрлээр єлгєєтэй жижигхэн гэрэлт бємбєлєгvvд байлаа. Тэр жижиг бємбєлєгvvдийг тойрсон гэрэл vл мэдэг тархан хvний биеийн хэлбэрийг харагдуулна. Гэнэт тvvнд бvгдийг мэддэг, бvгдийг ойлгодог болсон мэт санагдаж тvvнийг хvлээж буй хоёр замыг сонгох ёстойгоо сайн мэдэрч эхлэв. Итгэж ядан, аль сурагч vедээ мартсан, физикийн хичээлийн хvнд томъёог санахыг оролдвол тэр нь ямар амархан байгаа вэ. Мєн удахгvй тэр єєрийн амьдралаа єєрєє шvvнэ. Vйлдсэн буян болгоны хэмжээгээр тvvнийг татах гэрэл бvдvvрч, нvгэл болгоноор нарийсна. Эцэст нь гэрэл нь бємбєлєгийн хэмжээнд хvрвэл гэрэлт ертэнц рvv, vгvй бол гэрэл тасарч харанхуйн орон руу одно.

Тєрєв. Хєлд орж байгаа анхны алхам, хэлд орж байгаа анхны vг... ээж, аавын баярлах. Сургууль, их сургууль, дараа нь ажил, амжилт. Муу ч vгvй боловсролтой гэгдэх нэгэн байж. Яс хаяв. Дэгээ тавив. Амьдрал бол угаасаа ийм, vvнийг би зохиогоогvй хэмээв. Аль том хазсан нь хождог гэсэн зарчимд итгэв. Албан тушаалд шvтэв. Алт мєнгєнд шунав. Дээшээ, улам дээшээ. Нэр хvндэд дурлав. Эрх мэдэлд хvрэв. Тvмнийг хуурав.

Гэрэл нарийсав. Єнгєрсєнєє ялгаж салгаж байхдаа энэ чинь би шvv дээ гэж бодовч амьд vеийнх шигээ хуурах, булхайцах, мэлзэх сэтгэл огт тєрєхгvй тул нvгэл, буянаар ангилсаар л байлаа. Гэрэл бєхєв.

2005-3

ЗОВЛОНТ ЖАРГАЛ

Тvvнийг газар унагахыг мэдсэн боловч тэр нэг хэсэг хєдєлсєнгvй. Зvрх нь устай ширvvн борооны дусал гэрийн дээвэр дээр буух мэт цохилж, амьсгалахад нь уушиг нь цээжиндээ багтахгvй, хэдэн жижиг хавирга нь бахь мэт хавчаад байгаа мэт санагдана. Хэдийгээр бэлчээрээсээ шvvрvvлээд хvзvvн дээр нь дvvрvvлэн дов толгод, жалга судаг, хад асгаар удаан явсан боловч тvvнд цаг хугацаа хэр удсаныг мэдрэх сєгєє байсангvй. Тэр байтугай хvзvv хойлойноос нь боомилон зуугаад єчнєєн явсан ч євдсєнийг эс мэдрэв. Гэхдээ хашир чоно тvvнийг хєдєлж тийчигнэвэл зуултаа аажим чангаруулж хєдєлгєєнгvй vхлvvт болгонгуут суллан амьсгалуулж бэлтрэгнvvддээ амьдаар нь аваачихаар авч явсныг яахин мэдэх билээ. Амьсгал аван ухаан оронгуут амьд амьтан юм хойно тэмцэлдэн тийчилж агааргvйтэн ухаан балартах vедээ амьдралын жамыг хvлцэнгvй дагасаар чонын vvрэнд иржээ.

Хэдийгээр бэлтрэгнvvд ээжийгээ ирснийг зєєлєн шогшоогоор нь таньж, vнэрээр мэдэж байсан боловч бас амьтны хашир vрс тул тvvний тайван байдлыг харж, этгээд сонин vнэртэй олзоо газар буулгатал гарч ирсэнгvй. Энэ завсар хурга сэхээ авч хажуу талаараа тэрийн хэвтэж байснаа дєрвєн хєллєн хэвтэв. Гэхдээ тvvнд айсандаа босох, зугтаах чадал vгvй, майлах ч сєгєє vгvй л байлаа. Майллаа ч аглаг зэлvvд энэ газар чоно, бэлтрэгнvvдээс єєр ямар ч амьтан сонсох билээ дээ. Ээжийгээ танихгvй амьтан авчирсанд жаахан гайхаж байсан бэлтрэгнvvд тэр амьтан єєрсдєєс нь томгvй, арчаагvй, хєдєлгєєнгvй харагдсанд, мєн эх нь ямар ч аюулд оруулахгvй гэдэг байгалийн зєн совингоор зоригжин эхдээ дєхєж очицгоолоо. Эхлээд хургыг тойрон шиншин vнэрлэж байснаа аажмаар ойртоцгоов. Тэдний дундаас хамгийн сэргэлэн, хєдєлгєєнтэй нэгэн бэлтрэг эхлээд самардан маажив. Бэлтрэгний хайрга, чулуунд vрэгдэж єчvvхэн ч элэгдээгvй хурц хумс хондлой гуя руу нь шигдэн ороход хурга євдсєндєє айснаасаа болж хєшиж орхисон бие нь тавиран босон харайв. Огцом босоход нь цочисон бэлтрэгнvvд бутран vvр рvvгээ давхихад хурга энэ завшааныг ашиглан нилээд хэд харайсан боловч тvрvvнээс хойш бэлтрэгvvдээ ажиглаж байсан эх чоно хоёр харайн тvvнийг гvйцэж хvзvvнээс нь зєєлєн зуун буцаан авчирлаа. Харин анх удаа олзоо амьдаар нь харж, тvvнээсээ айсан бэлтрэгнvvд энэ удаа эхийнхээ vзvvлсэн ёсоор нилээд зоригтой тал талаас дайрлаа. Ороо бусгаа амьдралын эрхээр, цаг нь ирэхээр, тэд хийморилог эрчvvдийн машины хурдыг шалгаж, хурдан бууных нь овоог цусаараа мялааж магадгvй ч энэ єдєр бэлтрэгнvvдийн хувьд хишиг хvртэж буй ертєнцийн жирийн нэгэн єдєр билээ. Нэг нь сvvлнээс нь хазаж, нєгєє нь чихийг нь сэтэлж, хоолойноос нь ноцож, зарим нь нуруу, биеийг нь савардана. Бяцхан боловч зvv шиг хурц шvд, хумснууд энд тэнд нь зоогдоход хурга амь тэмцэн зугтаахыг хvсэвч тал талаас нь зуусан, зvvгдсэн бэлтрэгнvvдээс салсангvй, тэлчлэн хэвтлээ. Дэмий л сумын тєвийнхєн харуут айн сvрддэг байсан харцаар айлгахыг хvсэвч, тэр vеийн бие нь газар уусаад хурганы биед хувилсан тvvний нvд бvлтэгнэн бэлтрэгнvvдийн аазгайг хvргэхээс хэтэрсэнгvй. Хазсан газраас нь цус гаран аманд нь орж ирэхэд бэлтрэгнvvд улам улангасч хургыг энд тэндээс нь тасчин идэж эхэллээ. Хурганы туниагvй майлах євдсєндєє тасалдан суларч байснаа эзгvй хээр хэн ч аврахгvйг ойлгосон шиг чимээгvй боллоо. Урд цагт арслан барс шиг архиран айл амьтан vргээн тvйвээж явсан тэр тасран одох мэт цаашлах дуугаа сонсоод хvний биеийг эзэмшсэн ахуйдаа vйлдсэн нvгэл нь vйлийн vр болон ирснийг ойлгож, гуядаж олсон хувь заяа мэт эрхлэн ташууран явснаа харамсан гашууджээ.

Уг нь тэр аатай, омогтой явжээ. Тvрэмгий ааш, хурц хутгаар олонд нэр олж, санасанаа хийж, сарвайснаа авч явахдаа амьдрал vргэлж мєнхийн мэт, цаг хугацаа урсдаггvй мэт санадаг байлаа. Тvvнийг ирэх сургаар айл амьтан орох гарах газраа олж ядан vймэлдэж, яваад єгвєл амьсгаагаа аван тайвширдаг байсан гэлцдэг. Тvvний дээр хууль биш хєх тэнгэр л байсан гэдэг юм.

Хурга одоо євдєхийг мэдэхгvй болжээ. Тvvнийг тойрон зулгаах бэлтрэгнvvдийн татах, таслахыг мэдэж байсан ч євдєх, айх гэдэг vгvй болж аажмаар амьдралаас тасран хєєрч байгаагаа мэдрэв. Энэ бол тvvний хурган биеийг олсон хувиралын сvvлийн мєч байлаа. Энэхvv агшинд тvvний дотор зовлонгоос ангиран цэлмэж, аз жаргалтай болсон мэт болжээ. Гэвч энэ тvvний эдлэх мянга тvмэн зовлонт жаргалын зєвхєн эхнийх нь ажгуу.

2005-3-24

ЭМГЭН ЄВГЄН ХОЁРЫН VЛГЭР

Эрт урьд цагт эмгэн євгєн хоёр амьдарч байжээ. Олон хавар нэгэндээ гэгчээр нэгэн их хvйтэн, салхи шуургатай хавар тэр хоёрын амин зуулга болсон долоон хар ямааг аваад явчихжээ.

Єєрсдийн гэсэн малгvй хоцорсон тэд голын шаварт зоогдон vхэхийн даваан дээр байсан нэгэн доголон гєрєєсийг гэршvvлж, тvvнийхээ сvvгээр амь залган єдєр хоногийг єнгєрєєдєг болжээ. Євгєн нь урьдын цагт морин дэлэн дээр дvрэлзэж, єдєр шєнийг vл ялган, єлсєж цангахыг vл тоон анд явдаг, урдуураа улаан хєлтнийг гаргаж vзээгvй нvгэлт хар гєрєєчин байсан боловч насан дээр гарсны улмаас аргамжааны газраас гарахаа байж, ангийн сураг сонсон босон суун хавчигнаж, муу хар буугаа хvvхдээ мэт илэн суудаг байжээ.

Нэг єдєр эмгэн, єдєр хоногоор улам залхууран хэвтэх євгєнєє усанд явуулж эс дийлсэн тул арга нь барагдан єєрєє явах болж, захиж хэлсэн нь:

- Євгєн минь дээ, єтєл насанд маань єл залгуулж байгаа єнєє муу гєрєєсєє алдчихав аа, сайн харж байгаарай гэхэд євгєн:

- Тэгэлгvй яахав дээ, эмгэн минь, энэ чинь л бидний амь, амьдрал шvv дээ, эрvvл саруул ухаанаар бодоход гэжээ. Эмгэн нь усаа аваад арайхийх маажигнан ирэхэд євгєн нь єнєє муу гєрєєсєє пvн хийлгэчихээд, тєхєєрєєд сууж байжээ. Эмгэн нь орь дуу тавин:

- Чиний нєгєє гайхуулаад байсан эрvvл саруул ухаан чинь хаачив? Юунд амин зуулга болсон ганц амьтанаа хєнєєчихєв єє гэхэд:

- Эрvvл нь ч эрvvл, саруул нь ч саруул л байлаа. Эртээдийн олхиогvй анчдыг бодсон чинь дургvй хvрээд. . . сурсныг ямар сураар боох биш гэжээ.

Vлгэр гэдэг амьдрал биш болохоор vргэлж сайхнаар тєгсдєг боловч эмгэн євгєн хоёр асуултын тэмдгэн дор vлдэв. Хийж сурсан юм гэдэг хvний нэг эрдэм боловч хэзээ хэрэглэх вэ гэдэг нь тvvнээс ч илvv эрдэм болой. Ахархан бодол эзнээ алахын vлгэр энэ буюу.

2005-5