Monday, September 18, 2006

ТЄРСЄН ЄДРИЙН БАЯР

Ихэд гайхав. Хvмvvс хаачаа вэ? Саяхан л хєгжим эгшиглэж, хvмvvс хєгжилтэй ярилцаж, баяр баясгалан дvvрэн байсан сан. Ухаан алдаагvй л байлтай. Єєрєє сууж байсан байрнаасаа огтхон ч хєдлєєгvй байтал хvмvvс хаачаа вэ. Юу болоод байна аа? Ер ойлгосонгvй. Бvх юм байр байрандаа. Сандал, ширээ, бvх тавилга тэр байтугай хvмvvсийн ууж байсан дарс хvртэл хундагатайгаа ширээн дээр байж байхад цугласан хvмvvс салхинд хийссэн эсвэл усанд ууссан юм шиг алга байх юм. Тєрсєн єдрийн гэнэтийн бэлэг vзvvлэх гэж надаас нуугдчихаж гэж бодов.
- За, та нар битгий нуугдаад байгаач дээ гэв. Хариу алга. Тvvнд битvvхэн тvгшvvр тєрж эхлэв.
- За, та нар гараад ирээч дээ. Надад тийм хєгжилтэй санагдахгvй байна гэв. Чив чимээгvй. Та нар єєр єрєєнд орчихсон биз гээд єрєєнийхєє хаалга рvv зvглэвэл хаалга нь алга. Эргэж харвал цонх нь ч алга. Хvрээлсэн битvv хана. Дунд нь савтай цэцэг тавьсан баярын ширээ. Том єрєє нь дvрээрээ мєн ч хаалга, цонхны оронд битvv хана хvрээлжээ. Дотор нь палхийн айдас тєрж, vс нь арзайн босож, хvйтэн хєлс гарах шиг болов. Би зvvдлээд байна уу. Єєрийгєє чимхэж vзэв. Євдєх аж. Бие нь даарсан мэт жихvvцэж, чичирч эхлэв. Шээс ч хvрэх шиг. Гэтэл, тийм аймаар байна уу гэсэн дуу гарав. Тун их танил дуу, тайван тогтуун сонсогдсонд бага зэрэг тайвшрав. Эргэн тойрноо харвал хэн ч алга.
- Хэн бэ гэж тvгшин цохилсон зvрхний хэмнэл гадагшилж байна уу гэмээр чичрэн сааралтсан хоолойгоор асуулаа.
- Таа л даа.
- Дуу хоолой чинь миний их л ойр дотны хvн байх шиг байна.
- Тийм шvv, харин одоо хvртэл танихгvй байгаад чинь гайхаж л байна. Гэхдээ бараг таахгvй биз дээ би чамд арай ойртуулаад єгье. Чиний хамгийн сайн найз, vнэнч туслагч, ололт, ялалт бvртээ магтан сайшаах ёстой хvн чинь.

Тvvний санаанд хамгийн эхлээд бvр бага ангиасаа хамт сурч байсан, гэр ойрхон тул орж гарч хамт єссєн найз хvvхэн нь санаанд орж ирэв. Ёстой л зvv орох зайгvй vерхсэн сайн найз.

- Сайн найзтай байх сайхан. Гэхдээ биш л байна даа. Гэхдээ сайн найзын чинь тєлєє чамд хаалгыг чинь гаргаад єгье.

Ажиглавал, єрєєний хаалга хуучин байсандаа эргээд оржээ. Баярлан хаалгаар гараад гvйвэл буцаад том єрєєндєє гvйгээд орчихов. Тэнд байгаа бvх зvйл нь адилхан. Адилхан ч гэж дээ, яг л тєрсєн єдрийн ширээ зассан тэр єрєє нь яг мєн. Хэд дахин эргэж буцсан ч тэр тэр єрєєнєєсєє гарч чадсангvй.

- Миний асуултанд хариулаагvй байгаа шvv. Дахин нэмж тодруулъя. Алдаа гаргах бvрт чинь чамайг зэмлэж, уруудал, доройтол бvрт чинь чамд итгэл, ухаарал хайрлаж байх хvн чинь.

Тvvний толгой эргэж гvйцэв. Ээж минь юм болов уу?
- Мэдээж, эцэг, эхчvvд vр хvvхэддээ сайн, сайхныг хvсдэг. Гэхдээ чи таасангvй. За яахав, сайхан ээжийн чинь тєлєє чамд цонхыг чинь буцааж єгье.

Цонх нь гарч ирсэн ч, цонхоор юу ч харагдахгvй пад харанхуй байна. Цонхоо онгойлгоод гараа гаргаж vзлээ. Тас хар будагтай усанд гараа дvрсэн мэт гар нь харагдахгvй болов. Энэ юv вэ? Би ийм шийтгэл авах ямар гэм хийсэн юм бэ? Хаалгатай ч хаалгаараа гарч чадахгvй, цонхтой ч цонхоор юу ч харагдахгvй, тас харанхуй. Єєрєєс нь єєр хэн ч vгvй. Юу болоод байна аа? Энэ яасан ертєнц вэ?

- Чи яагаад чимээгvй болчихов оо? Ядахдаа ганц vг дугараач, надад юу ч хамаагvй хэл л дээ.

Огт чимээгvй болжээ. Тэр энэ байдлаас яаж гарахаа бодоод олсонгvй. Vнэндээ, бодох ч юм олдсонгvй. Дэмий л уйлж vзэв. Нэмэр алга. Тайвшраад, цонхоор гарч vзье гэсэн бодол орц ирэв. Гэвч тэднийх таван давхарт байдаг тул энэ нь тун аз туршсан хэрэг байлаа. Цонхныхоо тавцан дээр суугаад хєлєє гадагш нь унжууллаа. Харанхуйд ууссан мэт хєл нь алга болов. Гэдсээрээ тэгнэж хэвтээд хєлєє унжууллаа. Хєл нь ямар нэгэн хатуу зvйлд тулсангvй. Айлаа, бушуухан буцаж орлоо.

Хэдий их удсанаа ч мэдсэнгvй. Гэнэт тvvнд ингэж байхаар цонхоороо бууж азаа vзье гэж бодогдлоо. Тvvнээс єєр гарц тvvнд харагдахгvй байлаа. Энэ удаа тэр илvv зоригтой байлаа. Гэдсээрээ тэгнэж хэвтэж байгаад алгуурхан доошлов. Єрєєний дотор байгаа зvйлс нарны гэрэлд тодхон харагдаж байсан ч тэр гэрэл єєрийнх нь алгуурхан орж байгаа тас харанхуйд огтхон ч нєлєєлєхгvй байх аж. Тvvний толгой харанхуйд ороход тэр юу ч харахаа болилоо. Тавцангаас зvvгдэж байгаа гар нь л гэрэлтэйд байгаа гэж тэр бодож байлаа. Яах вэ? Гараа тавих уу, буцаад гарах уу? Бас л зориг нь хvрсэнгvй. Буцаж гарахаар шийдэн биеэ таттал дийлсэнгvй. Ихэд чармайсан ч дээш гарч чадсангvй, гар нь хєлєрч, барьцаа алдлаа. Тэр унаж эхэллээ гэж л мэдэрлээ. Гэтэл асуултын хариу цонхон дор нь хvлээж байсан юм уу гэлтэй, тvvний толгойд нэгэн хариулт харван орж ирлээ. Тэр чинь БИ байсан байна шvv дээ. Миний хамгийн их хайрлаж, хамгийн их vзэн ядаж болох хvн – БИ, БИ єєрєє. Хамгийн сайн мэддэг мєртлєє хамгийн ойлгомжгvй хvн – БИ єєрєє. Хамгийн их энгийн хэр нь хамгийн vл мэдэгдэх ертєнц – БИ єєрєє.

- Миний охин, юу бодоод суучихав даа. Найз нартайгаа ярьж хєєр, инээж, наадаач гэхэд тэр гэнэт цочин эргэн тойрноо харав. Бvх юм байрандаа, хvн бvр хєгжилдєн байлаа.

1 comment:

Солонгос хэлний гүнзгий шат said...


Wow, I hadn't read this kind of your artical "Birthday party" and like it a lot. Wish you write many new interesting articals more. Good luck.