Monday, September 04, 2006

НЄГЄЄ ЕРТЄНЦ

Тас харанхуй. Биед нь юу ч мэдрэгдэхгvй, жингvйдэн унаж байгаа мэт байлаа. Єєрийгєє хармаар санагдсан ч юу харагдсангvй.

Маш хурдтайгаар урсан яваа санагдаж байснаа одод тvгсэн шєнийн тэнгэр шиг газар ороод ирэх шиг болов. Гэвч тэдгээр нь одод биш хаа нэгтэйгээс туссан хурц гэрлээр єлгєєтэй жижигхэн гэрэлт бємбєлєгvvд байлаа. Тэр жижиг бємбєлєгvvдийг тойрсон гэрэл vл мэдэг тархан хvний биеийн хэлбэрийг харагдуулна. Гэнэт тvvнд бvгдийг мэддэг, бvгдийг ойлгодог болсон мэт санагдаж тvvнийг хvлээж буй хоёр замыг сонгох ёстойгоо сайн мэдэрч эхлэв. Итгэж ядан, аль сурагч vедээ мартсан, физикийн хичээлийн хvнд томъёог санахыг оролдвол тэр нь ямар амархан байгаа вэ. Мєн удахгvй тэр єєрийн амьдралаа єєрєє шvvнэ. Vйлдсэн буян болгоны хэмжээгээр тvvнийг татах гэрэл бvдvvрч, нvгэл болгоноор нарийсна. Эцэст нь гэрэл нь бємбєлєгийн хэмжээнд хvрвэл гэрэлт ертэнц рvv, vгvй бол гэрэл тасарч харанхуйн орон руу одно.

Тєрєв. Хєлд орж байгаа анхны алхам, хэлд орж байгаа анхны vг... ээж, аавын баярлах. Сургууль, их сургууль, дараа нь ажил, амжилт. Муу ч vгvй боловсролтой гэгдэх нэгэн байж. Яс хаяв. Дэгээ тавив. Амьдрал бол угаасаа ийм, vvнийг би зохиогоогvй хэмээв. Аль том хазсан нь хождог гэсэн зарчимд итгэв. Албан тушаалд шvтэв. Алт мєнгєнд шунав. Дээшээ, улам дээшээ. Нэр хvндэд дурлав. Эрх мэдэлд хvрэв. Тvмнийг хуурав.

Гэрэл нарийсав. Єнгєрсєнєє ялгаж салгаж байхдаа энэ чинь би шvv дээ гэж бодовч амьд vеийнх шигээ хуурах, булхайцах, мэлзэх сэтгэл огт тєрєхгvй тул нvгэл, буянаар ангилсаар л байлаа. Гэрэл бєхєв.

2005-3

No comments: