Monday, September 04, 2006

ЄГЛЄГ

Хvv, дохиулалтгvйгээр, ирж яваа шар толгойтыг тосон очиж алгаа тосон гуйж эхэллээ.

Нєгєє нь хvvг тоохгvй нилээд явснаа сvvлдээ залхав болотой нэг юм гар дээр нь тавьчихаад том том алхлан олон хvний дунд алга болов. Хvv нь ямар ч байсан нэг юм салгасандаа баяртай нь аргагvй аавдаа гvйн ирлээ. Тvрvvнээс хойш юм олохыг нь хvлээн зогсож байсан эр тvvний гараас нєгєє юмыг угз татан авах нь олз шvvрч байгаа элээ мэт. Vзвэл, гадаадын зоосон мєнгє бололтой дугираг тємєр байх аж. Юуг нь мэдэхгvй байж ганц нэг хvнд европын нэг улсын хуучны зоос гэж худлаа хэлэн зарахыг оролдов. Зарим нь тvvний сахал vсээ ч ойрдоо аваагvй, хєсрий царай, гадаад тєрхийг харан, сэжиглэж, шууд зугтаана. Зарим нь юун хулгайн юм зарах гэж байгаа бол хэмээн бодовч хямдхан бол авъя гэсэн байртай харна. Харин нэг хvн наадах чинь зоос дуурайлгаж хийсэн бэлэг дурсгалын зvйл, хэнд ч хэрэггvй, ямар ч vнэгvй гэлээ. Сэрvvхэн єдєр байсан тул дотор халаах хvсэлдээ хєтлєгдєн байсан тэр мєнгє болгон уучих санаа нь бvтээгvйд уур нь хvрч газар шидчихэв. Харин хvv хаяхыг хvссэнгvй, хир, сайр болсон туниа муутай гараараа цас, шороотой холилдсон зоосыг газраас аван хармаалаад хэнээс гуйх, хэн нь юм єгч магадгvйг ажиглан, хvмvvсийн ємнє хойгуур хэрэн явлаа.

... Шєнє дєл аль хэдийнээ єнгєрчээ. Бvгд багтаж ядан чихцэлдэж байгаад байр байраа эзлэн унтацгаав. Харин хvv траншейныхаа мухарт, дулааны хоолой дээр, нєгєє зоосыг атган унтахаар хэвтэж байлаа. Тэгснээ унтсан хойгуур нь хэн нэг нь олзолж магад гэж болгоомжлон амандаа хийв. Халуун хоолой нуруунаас нь ээж єдєржин хургасан хvйтэн жаврыг турьхан биенээс нь хєєн, хvн амьтнаас гуйж, тvйж олсон жаахан хоол бор ходоодноос нь таатайгаар илбэн, зvйрмэглэн байтал гэнэт зоос хоолой руу нь орчихов. Амьсгал нь боогдож, хашгирах, дуудах гэсэн боловч хоолой нь хяхнахаас єєр авиа гарсангvй, тэлчлэн тийрэвч буланд шахагдсан тэр ухаан санаа нь чєтгєрийн нулимсны шидээр газар дэлхийгээс тэнээд явчихсан аавыгаа сэрээх хvч гарсангvй, царай нь мэнчийн улайж байснаа хувхайран цайрлаа.

Єглєг болгон буян болдоггvй.

2005-05

1 comment:

mgljin said...

tovchhon murtluu ih goe sanaag gargajee,taalagdlaa.