Monday, September 04, 2006

ЭМГЭН ЄВГЄН ХОЁРЫН VЛГЭР

Эрт урьд цагт эмгэн євгєн хоёр амьдарч байжээ. Олон хавар нэгэндээ гэгчээр нэгэн их хvйтэн, салхи шуургатай хавар тэр хоёрын амин зуулга болсон долоон хар ямааг аваад явчихжээ.

Єєрсдийн гэсэн малгvй хоцорсон тэд голын шаварт зоогдон vхэхийн даваан дээр байсан нэгэн доголон гєрєєсийг гэршvvлж, тvvнийхээ сvvгээр амь залган єдєр хоногийг єнгєрєєдєг болжээ. Євгєн нь урьдын цагт морин дэлэн дээр дvрэлзэж, єдєр шєнийг vл ялган, єлсєж цангахыг vл тоон анд явдаг, урдуураа улаан хєлтнийг гаргаж vзээгvй нvгэлт хар гєрєєчин байсан боловч насан дээр гарсны улмаас аргамжааны газраас гарахаа байж, ангийн сураг сонсон босон суун хавчигнаж, муу хар буугаа хvvхдээ мэт илэн суудаг байжээ.

Нэг єдєр эмгэн, єдєр хоногоор улам залхууран хэвтэх євгєнєє усанд явуулж эс дийлсэн тул арга нь барагдан єєрєє явах болж, захиж хэлсэн нь:

- Євгєн минь дээ, єтєл насанд маань єл залгуулж байгаа єнєє муу гєрєєсєє алдчихав аа, сайн харж байгаарай гэхэд євгєн:

- Тэгэлгvй яахав дээ, эмгэн минь, энэ чинь л бидний амь, амьдрал шvv дээ, эрvvл саруул ухаанаар бодоход гэжээ. Эмгэн нь усаа аваад арайхийх маажигнан ирэхэд євгєн нь єнєє муу гєрєєсєє пvн хийлгэчихээд, тєхєєрєєд сууж байжээ. Эмгэн нь орь дуу тавин:

- Чиний нєгєє гайхуулаад байсан эрvvл саруул ухаан чинь хаачив? Юунд амин зуулга болсон ганц амьтанаа хєнєєчихєв єє гэхэд:

- Эрvvл нь ч эрvvл, саруул нь ч саруул л байлаа. Эртээдийн олхиогvй анчдыг бодсон чинь дургvй хvрээд. . . сурсныг ямар сураар боох биш гэжээ.

Vлгэр гэдэг амьдрал биш болохоор vргэлж сайхнаар тєгсдєг боловч эмгэн євгєн хоёр асуултын тэмдгэн дор vлдэв. Хийж сурсан юм гэдэг хvний нэг эрдэм боловч хэзээ хэрэглэх вэ гэдэг нь тvvнээс ч илvv эрдэм болой. Ахархан бодол эзнээ алахын vлгэр энэ буюу.

2005-5

1 comment:

Nana said...

Amidraliin uneniig yag l baigaagaar ni nemj hasalgui heljee. Ikh saikhan uhaaruushtai, hund uhaan hairlasan uguulleguud bichdeg yum baina, itgej demjij baigaa shuu, urgeljluuleerei.

Amjilt husie.