Tuesday, September 12, 2006

УУР ХИЛЭН

Би уг нь их тэслээ. Тvvний углэн яншихыг оройжингоо чихнийхээ хажуугаар єнгєрvvлж байсан боловч энэ ч арай дэндэнээ. Єдєржингєє ажил дээрээ бухимдах, орой нь ядаж тайван амарч болох уу, vгvй юv. Уурандаа чанга хашгиран загналаа. Авгай уйллаа, хvv ч гэсэн айгаад, дагаад уйллаа.

Хvн ганцхан удаа уурлахдаа бvтэн гурван жил хураасан буянаа гvвдэг гэлцдэг. Харин уурлахдаа дусал дуслаар цуглуулан хураасан савтай усаа татаад асгасантай адил боллоо гэдгээ санадаг болов уу.

2 comments:

Anonymous said...

Та тун сайн бичдэг юм байна. Хэлэх гэсэн санаагаа гайхалтай илэрхийлж ээ. Ажилд тань амьжилт хүсье!

Док said...

aimaar yum be, neeren tegdeg yum uuuu? medmeer yum bn!!! meddegguid ni helmeer yum bn...