Monday, September 04, 2006

ХАРААЛ

Тэр тун аятайхан хvvхэн. Бас дутах, гачигдах юмгvй, гадаад, дотоод олон газраар явж, нvд тайлсан болохоор хэр барагтайг vл тооно. Найз минь намайг тvvнтэй нилээн дээр танилцуулсан ч гэлээ, аль ч талаараа миний толгой дээгvvр харах тэр хvvхэнтэй дотносоогvй, хонгилын vзvvрээс тийм гэрэл байтугай гэгээ харагддаггvй л байлаа.

Гэлээ ч хvvхэн бvр эхлээд дургvйцдэг, дараа нь дасдаг гэсэн бат нот итгэлтэй найзынхаа санаачлагаар бид гурав хааяахан уулзацгааж, хєгжим нvргэлж хэнгэрэг нvдэхээргvй уушийн газар зузаан шилэн аяга мєргєлдvvлэн, хєєс vлээн сууцгаадаг байлаа. Мэдээжийн хэрэг, ам хатах аюулгvй тул vгийн vер буулгацгааж, Африкаас Америк хvртэл элдэв сонин хачинг, орцныхноосоо ордоныхныг хvртэл толгойтой бvхнийг танил болтлоо хэлэлцэн, хоногийн цагийг, уухын хэрээр, аяга аягаар нь хоослодог байв.

Тэр нэгэн єдєр найзын наран мандаж, сайны саран гийсэн тул уламжлалт ширээний ар дахь уулзалт тохиов. Харин ярианы сэдэв бэдрэн явсаар тvvнд таалагддаг залуу руу, тэр залууг нь єєртєє татсан хvvхэн рvv хєтлєн авчирлаа. Тэр агшинд, итгээгvй ч гэсэн бєхєєгvй байсан сvvлийн горьдлого шvлстэй хуруунд хавчуулагдсан дэнгийн гол хиншvv vнэртvvлэн шажигнах мэт унтрав.

- Тэр хvvхэн юугаараа надаас илvv юм бэ, царай . . . царайгvй, мєнгє. . . мєнгєгvй, яаж тийм амьтаныг тоодог байнаа. . .? Ходоодны халуун хорсолыг дотроос нь шатааж, тэр нь нvд, амаар нь сад тавин гарахыг хараад хvйтэн гvрвэл нуруу даган дээш авирав. Ямар их уур хилэн бэ?

- Миний урдуур ордог чи хэн юм бэ? Хэрвээ хараал, жатга гэж байдаг бол чамд хийлгэнэ дээ гэж хэлэнгvvт єєдєєс хараад сууж байсан найзын минь царай зэвхийрч, нvд нь гєлийж, єєрийн ухаантай байна уу, vгvй юv гэмээр болоод гараа салгануулан хvvхний шанаанд аажуухан хvргэн, алгуурхан дээшлvvлж духанд нь хvргэв. Тэгснээ удалгvй гараа буулгаж, нvдээ анин хэсэг сууснаа, бєглvvхэн дуугаар нэг юм хэллээ. Улаа бутарч, хамаг ухаан санаа дотор минь бужигналдаж байсан болохоор хэлснийг нь би сайн сонссонгvй, ойлгосонгvй, тэдний хооронд юу болоод байгааг сайн анзаарсан ч vгvй, харин, энэ хоёр ямар холбоотой юм болоо гэсэн бодол зурсхийгээд єнгєрсєн юм. Харин энэ vед хотын хаа нэгтээ хэдэн жил машин барьсандаа эрэмшсэн ойворгон залуу хоёрхон хоромыг хvлээлгvй хийсгэж, хvний амьдралыг тємрєндєє хайрцаглав.

Єдєр тутмын ажил, амьдралдаа тvvртэн хорвоогийн бор хоногуудыг vдсээр нэг л мэдэхэд нилээд хугацаа єнгєрсєн байлаа. Дараагийн уулзалт онцлог болов. Хоюулахнаа уулзсан болохоор хэнээсээ юу нуух вэ, янз бvрийн юм ярьж байлаа. Гэтэл найз маань миний танилцсан хvvхэн санасандаа хvрч таалагдсан залуутайгаа уулздаг болсон, харин нєгєє залуугийн хvvхэн азгvй тохиолдлоор нас барсан тухай ярилаа. Таньж мэдэхгvй ч тэр хvvхнийг єрєвдлєє. Тэгсэн мєртлєє, яагаад ч юм бэ надад энэ нь болох байсан зvйл болдгоороо л болсон юм шиг, тvvнийг нь би урьд нь сонсож, мэдсэн байсан юм шиг санагдаад байлаа.

Нэгэн орой ажлаасаа ирчихээд, зурагт vзэж, зvгээрийг хийгээд хэвтэж байтал утас дуугарав. Найз маань ярьж байна. “ . . . Тэр хоёр машинтайгаа хотоос зайдуу газар хоносон байжээ. Ирж явах замдаа автомашины осолд орж тун хvнд байцгааж байна гэнэ. . . “ Хvн єєрийн биш хvний жаргалаар жаргах гэвэл бvтдэггvй юм байна шvv. Муу зvйл л битгий болоосой доо.

Эмнэлэгийн жижигхэн тасаг. . . Нааш цааш, орж гаран гvйлдэх эмч, сувилагч нар... Бид хоёр хана дагуулан тавьсан сандал дээр тvгшин хvлээж суулаа. Гэнэт найз маань битvvхэн дуугаар “хараал эзэндээ буцдаг юм шvv” гэж бєвтнєв. Цочин харвал, тэр миний урьд нь нэгэнтээ харсан шиг аймаар болсон байлаа. Ухаан санаагvй болон гєлийсєн нvд рvv нь харвал нvдэнд нь бид гурав ширээ тойрон сууж байсан, тэр хvvхэн уурлан хараасан, тvvний духанд хvрч юу бодож байгааг нь мэдсэн, нєгєє хvvхэн осолд орсон, тэр тvvнд “чиний хvссэнээр боллоо” гэж хэлсэн зэрэг нь эгээ л амьдралын эцсийн мєчид хvний амьдрал нvдэнд нь харагддаг гэдэг шиг жирэлзэн єнгєрєв. Зvрхний хэмнэлийг нь тоолон байсан дохио vргэлжлэн дуугарлаа.

2005

1 comment:

mgljin said...

ene bodit yavdal uymuu? ali esvel ... sanaa muut yavan hatna,sarisan bagvaahai narand hatna gedeg dee.