tag:blogger.com,1999:blog-338729052024-03-12T20:07:40.216-07:00Welcome to My World!Anonymoushttp://www.blogger.com/profile/03099787419106111500noreply@blogger.comBlogger24125tag:blogger.com,1999:blog-33872905.post-61466417052391753992009-11-23T18:35:00.000-08:002009-11-23T18:47:44.499-08:00ШҮЛЭГТүүний оргилон байсан хөөрөл хоромхон зуур хийсэн одов. Уг нь маш их догдлон байж бичсэн шүлэг нь унших бүрт өөрт нь улам таалагдаад байсан сан. Гэтэл нэг найз нь тэр шүлгийг нь үзсэний дараа утсаар ярихдаа таныг чинь өнгөрсөн зуунд амьдарч байсан алдартай яруу найрагч гэж мэдээгүй юм байна гэж шоглонгуй хэлэхэд түүний дотор бялхан байсан баяр хөөр үгүй болж, газар дор орчихмоор ичиж билээ. Хэрвээ яруу найргийн гүн мэдлэгтэй найз минь хажууд байгаагүй бол хүмүүст уншиж, шог ярианд орох байсан нь гарцаагүй. Би хүний шүлгийг хулгайлсан гэж үү? Яагаад ийм болов оо? Энэ хэний шүлэг вэ?

Бушуухан компьютераа асаан, тэр хүний тухай мэдээлэл интэрнэтээс хайлаа. Маш их мэдээлэл байдаг юм байна. Их л алдартай хүн байж дээ. Харамсалтай нь хүмүүс түүний бүтээлүүдийг их бага мэддэг байна. За, төрсөн он, сар, өдөр. . . төрсөн газар, эцэг, эх. . . хүүхэд нас . . . Сайхан гэр бүлд төржээ. Аав, ээж нь тухайн цаг үеийн өндөр боловсролтой сэхээтэн хүмүүс байж. Тийм ч учраас хүүхдээ багаас нь олон талын мэдлэгтэй болгосон нь гарцаагүй. Анхны шүлгүүд . . . Авъяатай л хүн байж дээ, хар багаасаа шүлэг бичээд. . .

Дараа нь адилхан болсон гэх шүлгийг нь хайлаа. Үнэхээр байж байна. Хэдийгээр маш олон жилийн өмнө харь хэлээр бичигдсэн ч гэлээ хэний шүлэг вэ гэхэд маргалдах хүн гарахгүй нь тодорхой. Бодоод олсонгүй. Яагаад яг адилхан бичигддэг байна аа. Зүйрлэл, хэмнэл нь хүртэл. Зүгээр л орчуулаад тавьчихсан юм шиг.

Цааш нь уншлаа. Тэр хэцүү үед амьдарч байжээ. Хэзээ хүрэх нь тодорхойгүй аз жаргалант нийгмийн төлөө хувь хүний үзэл бодлыг уландаа гишгэн албаддаг цаг үе. Гэлээ ч гэсэн өөрийн итгэл үнэмшлээ хүндэтгэн, нийгмийн бурангуйг эсэргүүцэн тэмцэгч хүн байж.

. . . Харанхуй өдөр, сааралтах наран дор хоосон хүмүүст
Хичнээн сайхан уянга сонсговч хариу цуурайгүй . . .

Энэ мөрүүд түүнд тун танил. Хэзээ ч билээ би өөрөө хэлж байсан юм шиг. Тэр тухайн нийгмийг хүмүүст ойлгуулахыг хүсэж. Наанаа ариун нандин үг хэлдэг ч, цаанаа ард түмнийг басамжилдаг удирдагчид. Түүнийг ойлгодоггүй түмэн. Ойлгосон ч айдаг хүмүүс. Хэдийгээр цаг үе өөрчлөгдсөн ч хүмүүс өөрчлөгдөөгүй юм шиг.

Хүнд хүчир амьдарлынх нь сүүлийн өдрүүд. Гайгүй урт насалж. Энэ их эрээн бараантай амьдралд их л зүтгэсэн байж таарна. Түүний сүүлийн шүлэг, сүүлийн өдөр. Итгэмээргүй юм. Танил он, танил сар, танил өдөр! Түүний нас барсан өдөр би төрсөн байлаа!Anonymousnoreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-33872905.post-15885161701231703122009-10-26T07:01:00.000-07:002009-10-26T07:09:08.405-07:00Сүүлийн оролдлогуудЭнэ бол миний сүүлийн оролдлогууд. Үүнээс хойш шүлэг бичих гэж оролдоогүй юм байна. Шүлэг бичдэг хүмүүс авъяастай байхаас гадна сэтгэлийн их хөдөлгөөнтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан.

Дэлгэх цаас ...
Атгах үзэг...
Зангирах хөмсөг...
Дээр нь татласан
Хэдхэн үг...
Ганцхан утга...
Найдан суух
Миний итгэл
Зүрхний минь гэгээ
Найргаар наадах
Хэдхэн мөч
Сэтгэлийн минь зугаа

1992-2

Дахин учирлаа, анд минь, чи бид хоёр
Даанч их удаж дээ, уулзсанаас хойш, их удаж
Дэлгэж, сөхөлгүй хугацаа баран элээж явсаар
Дэвтэр, үзгээ сая л саналаа, барилаа, найз минь

Санасан санаа нь минийх мөн ч, биш юм шиг
Сараачсан үгс нь таньдаг ч юм шиг, үгүй билүү, нэг л хачин
Төсөөрч орхиж дээ, чамтай байх хэцүү болж, тийм байлуу
Тэгээд ч бид дотно биш дээ, уучлаарай, найз аа

1993-2

Арван жилийн өмнөх шигээ дурлах сан
Ахиад л уянгын үгсийг хэмнэл тоолон хэлхэх сэн
Алагхан хоёр нүдний гүн үү ширтэх сэн
Анхны хайрын дуу зохион дуулах сан

Хос хунгаар биесээ төлөөлөн зурах сан
Холын Ангараг амьдралтай гэвэл зөвших сөн
Хүний сайн нь олон гэвэл итгэх сэн
Хүсэл бүр биелнэ гэдэгт найдах сан

Арван жилийн өмнөх шигээ дурлах сан
Ахиад л уянгын үгсийг хэмнэл тоолон хэлхэх сэн
Амьдрал хайраар дүүрэн гэдэгт итгэх сэн
Аливааг бодолгүй зөвхөн чамд л найдах сан

1994-12-30Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-72938140958318218092009-10-26T06:57:00.000-07:002009-10-26T07:15:31.333-07:00ҮгсҮгийн зөөлөн ч аюултай нь бий,
Анхаарч яв
Үнэн дулаан, ээлтэй нь бий,
Итгэж яв
Хуурын эгшиг шиг
Аялгуу хосгүй үгсээс
Хоёрын эвийг эвдэх
Яс олдох нь буй

Чихэр амттай ч хуудуутай нь бий
Анхаарч яв
Чихэнд аягүй ч тустай нь бий
Итгэж яв
Үнэн сэтгэл дуудах
Ялдам мишээл дундаас
Үхээрийн чөтгөр инээх
Тохиол олдох нь буй

1987-3Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-66091362029882869942009-10-26T06:51:00.000-07:002009-10-26T06:56:53.272-07:00Уулын голУулын гол
Өндрөөс эхтэй мөсний ус
Хүчит араатны
Хүрхрэх дуутай
Хүрэнтэн шуугих
Уулын ус
Арван зүгтээ
Уудам цацалтай
Аагилан бадрах
Алсын ус

Уулын гол
Өндрөөс эхтэй мөсний ус
Орсон буурны
цахрах хөөстэй
Оргилд эхтэй
цасны ус

Ургаа хадад
үгүй бол
Урсгаж, бүгдийг
хамах аятай
Усан тунгалаг
Биегүй бол
Уул нурууд
Шилгээв гэлтэй

Уулын гол
Өндрөөс эхтэй мөсний ус
Оргилд мацах
Үүлсийн хөлс
Ойчин унах
Уулсын нулимс

1988-7-8Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-32113989820169385472009-10-21T00:05:00.000-07:002009-10-21T00:18:21.060-07:00Оюутан үеийн дурсамж №3Ташкентад очоод их л халууцсан юм шиг байгаа юм. Ямар сайндаа ийм юм бичиж байхав дээ.

Холын зайгаа умартав уу гэлтэй
Халуун наран төөнөж
Хотын тоостой холилдов уу гэлтэй
Хүнд агаар дарж
Дардан замын толин гадарга
Тулга шиг улайж
Дан цамц ч наранд хайлан
Биенд наалдана

Хорин жингийн туухай
Хөлд минь зүүв үү гэлтэй
Холхих зам хүзүү сунган
Алсад зурайна
Хоёр нүдний хараа
Улам ч муудав уу гэлтэй
Хотын эрээн гудамж
Харцанд тогтохгүй мяралзана

Тэнгэрийн наран хурц илчээрээ
Шорлог шиг шарна
Тэлэх цээжнээс халуун агаар
Талх шиг жигнэнэ
Хөлрөх бие хурам тутамд
Хөнгөрөн хатавч
Хүсэл, хайр минь
Тунгалаг ус мэт ууршихгүй

1988-6-17Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-14834543104646095752009-10-20T23:57:00.000-07:002009-10-21T00:03:41.195-07:00Оюутан үеийн дурсамж №2Социализмийн үед социалист орнуудыг, тухайлбал, Орсуудыг шүүмжилж болдоггүй байсныг одоогийн 40-өөс дээш насныхан сайн мэдэж байгаа байх. Мөн үндэсний үзэл гаргавал буруутдаг байсан. Энэ байдал Оросын "Перестройка" хүртэл үргэлжилсэн. Үүний дараа л Монголд хүн өөрийнхөөрөө бодох, сэтгэх эрхтэй болсон билээ. Миний хуучин нийгмийн үед 'улс төржиж' байсан мөрүүдийг толилуулъя.

Үгүй мөн, хачин аа,
Ард түмэн алдаад
Үдийн наранд цохиулсан
Нялх унага шиг унтаад
Төрийн төмөр багана
Ганцын эрхээр гулзайгаад
Түшин засахын оронд
Түмэн хүнийг дараад

Үгүй мөн, хачин аа,
Гол улаанаар эргэлдээд
Үерийн усны биш
Цусны өнгөөр гэрэлтээд
Ном, судрын хуудас
Ногоон талаар хийсээд
Хайр, хуримын ёс
Архинд цохиулан сүйрээд

Үгүй мөн, хачин аа,
Эх хэлээ мартаад
Үйл даган тоолсон
Есөн удмаа мартаад
Өөрийн гэснээ санавал
Өстөн дайсан болоод
Өрөөлийг магтан дуулбал
Өөгүй эвтэн болоод

Үгүй мөн, хачин аа!

1988-9-27Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-25152867807367875182009-10-20T19:02:00.000-07:002009-10-26T06:50:47.516-07:00Оюутан үеийн дурсамж №1Өчигдөр хуучин, ном дэвтрээ ухаж байгаад оюутан байхдаа бичиж байсан зүйлсээ оллоо. Хамгийн сонирхолтой нь, эдгээр нь Монгол улс социализм байгуулж байх үеийн дэвтрүүд байх юм. Тэдгээр дэвтрүүдэд миний “галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” байх үеийн (Хайдав гуайг дуурайгаад хаясан) шүлэг гэж хэлэхэд томдох, сэтгэгдэл гэж хэлэхэд бас толгой холбочихсон бичвэрүүд байна. Мэдээж, тэр үеийн болохоор нилээд нь навч, цэцэг, хайр дурлал мурлалхан бичсэн байсан боловч, зарим нэгийг нь блогдоо тавихаар шийдлээ. Энэ бол хуучнаа дурссан сэтгэлээс оруулсан зүйлүүд шүү.

Санаа алдаад, чи нэг л тавгүй
Өрөөн дотроо холхино
Сэтгэл үймрээд, чи нэг л эвгүй
Толь руу ширтэн сууна
Толин тусгалын нүдэнд
Очис гэрэлтэн цийлэгнээд
Тунгалаг зам гарган
Гэгээ татуулан уналаа

Цаг цагаараа байдаггүй,
Чиний ээлж иржээ
Цахилдага хөхөөрөө байдаггүй
Нулимс чамд хэлжээ
Хүний нулимс үнэгүй
Чи түүнийг хэрэгсээгүй
Өөрийн чинь ч үнэгүй
Хэрэв тусгал чинийх бол

1988-2-7

Цэнгэг агаар цээж дүүргэхгүй
давчдаад ч байх шиг
Цэнгэг агаар цээжинд уусахгүй
бөглөрөөд ч байх шиг
Хэцүү хүндээр санаа алдан
гаргамаар ч юм шиг
Хахир чангаар, хоолой мэдэн
хашгирмаар ч юм шиг

Зүрхний цохилт зуун бээрт
сонсогдоод ч байх шиг
Зүгээр суулгүй, үсэрч цовхчин
гүймээр ч юм шиг
Энэ дэлхий нүдний өмнө
хөвөөд ч байх шиг
Эсвэл дуугүй гунигт автан
суумаар ч юм шиг

Дэлгэх номны утга алдагдан
нүдэнд эрээлжилж
Жирийх мөрний эгнээн дундаас
чи минь ширтэнэ
Дэвтрийн цаас хуудсанд дунд
үзэг минь төөрч
Сарайх бичгийн зайн дундаас
чамайгаа тольдоно

Цэнгэг агаар цээж дүүргэхгүй
давчдаад ч байх шиг
Цэнгэг агаар цээжинд уусахгүй
бөглөрөөд ч байх шиг
Хэцүү хүндээр санаа алдан
гаргамаар ч юм шиг
Хахир чангаар, хоолой мэдэн
хашгирмаар ч юм шиг

1988-3-11

Ам эвлэж дуугарвал
Чамтай нэг ярилцахсан
Айж, ичэхийг умартан
Түвшин дүр гаргаж
Арга ухаантай хүн шиг
Арван шг хэлчихмээр
Ам эвлэж дуугарвал
Чамтай нэг ярилцахсан

Зүрх чангахан цохилбол
Чамд гэж сонсгохсон
Зүүд, хоосон зэрэглээт
Нойрон дундаа учралгүй
Зөн совин тэтгэж
Жаргал таллан дурлахаар
Зүрх чангахан цохилбол
Чамд гэж сонсгохсон

Гар чичрэхгүй байвал
Чиний гарыг атгахсан
Газар дэлхийд заяатай
Амьтан хүний эрдэнэ
Ганцхан олдох насаа
Чамтайгаа хуваалцахаар
Гар чичрэхгүй байвал
Чиний гарыг атгахсан

1989-2-20

Хүйтэн жавар
гунын эвэр хугалам чангарсан
өвлийн тэр орой
Хөр цас
хажуугаар нь хунгарласан
мөсөн зам дээр
Цагаан цасны
зөөлөн ширхэгээс
чамайгаа хармалж
Цээжиндээ наан
гарыг чинь атган
зогсож байсан
Цасанд өлгийтэй
бүдүүн модод
чирэн байсан ч
Цаанаа л нэг
сэтгэлд тогтуун
дулаахан байсан

1988-6

Нуурын тайван мандал шиг
Зүүрмэглэх цагаан зам дээр
Наашлах цагийг зурж
Хаврын бороо орлоо

Найртай үгээ хэлэлцэх
Амрагаа эрсэн сэтгэлд
Нэгэн нууцыг шивнэж
Хаврын бороо орлоо

1989-4

Дурлал гэгч надаас
Дэлбээлж ургасан гэлтэй
Дуу чимээ, аниргүй
Хийсч одсон янзтай

1988-10Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-27754279912152464042009-08-02T18:10:00.000-07:002009-10-05T18:03:05.526-07:00УТАСНЫ ДУУДЛАГАУтас дуугарав. Хөгжим чихний хэнгэрэг балбаж, ясыг нь үйчихмээр газар, хөөстэй, хүйтэн пиво уусаар ихэд халсан залуу нэгэн хүүхэнтэй толгой нийлүүлэн дотно сууна. Ярьсан, уусандаа халсан залуу мөд харих шинжгүй.

Дахиад л . Утас уйтгартайгаар үргэлжлүүлэн дуудлаа. Халамцуу залуу хүүхнийг дагуулан гарч гудамжаар алхлаа. Гудамжны ёлтойх гэрэлд сүүдрүүд орооцолдон явган хүний зам дээр сунахад янаг үгсийг харамгүй хэлхэх уруул уруулыг хайн тэмтэчсээр. . .

Хэд хоногоор гэрээсээ хол яваа бүсгүйд хар төрж, ийм бодол толгойд нь эргэлдэн дахин залгалаа.

Залуу цочин ухасхийв. Бүсгүй ч даган давхийснээ, түгшингүй байдалтай асуусан харцаар залуу руу харна. Халууцан царай нь улайсан залуу харилцуураа авахын тулд амьсгаагаа уртаар авч гарган бодолхийн зогсов. Мэдээж, авгай нь утасдаж байгаа, түүнээс өөр хэн байхав. Түүнд амьсгаадаж байгаагаа сонсгож болохгүй, асуудал хүндрэнэ. Хүүхэн утсаа авахгүй бол бүр болохгүй юм биш үү гэв. Харин залуу юу гэж аргалахаа бодон харилцуураа гараараа даран суусаар. . .

Хүүхдүүд эзгүй байгаа дээр нь өөрөө хол яваа. Хаачдаг байна аа. Хэдийгээр түрүүхэн ярьсан ч гэсэн хүүхний толгойд элдвийн бодол хөврөнө. Харин өрөөнд утас эхээ хүлээн буйлах ботго мэт хариу нэхэн уйлсаар. . .

Харин залуу нөгөө өрөөнд залхуутай ч юм шиг, эсвэл яршигтай ч юм шиг үргэлжлэх утсанд хариу өгөхөөр боссонгүй. Хэрэв босох л юм бол толгойд нь байгаа бодлууд үргэсэн адуу шиг салхи татуулан өөрөөс нь холдон одох гэж байгаа мэт компьютерийнхаа дэлгэцэнд нүүрээ наан улам шигдлээ. Гэхдээ удаан тэссэнгүй. Үргэлжлэн дуудах дуудлага бага багаар довтолсоор толгойд нь дуудлагаас өөр зүйл бодогдохооргүй болгов. Залуу бухимдлаа. Хайран санаа. Нэгэнт таслагдсан санаа нь утаснаас олдох юм шиг яаран алхсаар утсан дээр очив. Утас дуугарсангүй.

Эргэн ирж суулаа. Хэн хаанаас утасдаж байгааг сайн мэдэж байв. Тэр байтугай дотроо юу төсөөлж, яаж бухимдаж байгааг ч төсөөлж байлаа. Тийм ч учраас утсандаа хариулахыг хүсэхгүй байгаа нь тэр зөвхөн өөрийгөө ойлгуулах, хэзээ ч засрахгүй харыг нь өөрт нь ойлгуулахыг хүссэн ганцхан арга шиг санагдсан. Одоо утсаа аваад ч нэмэргүй. Хэрвээ зүгээр ярих байсан бол гар утас руу нь залгах байсан. Гэрийн утсаараа залгаад байгаа нь түүнийг гэртээ байна уу, үгүй юү гэдгийг л шалгаж байгаа хэрэг.

Эцсийн эцэст гар утас нь дуугарлаа. - Миний хань юу хийгээд утсаа авахгүй байгаа юм бэ гэсэн авгайнх нь сонсогдов. Дууных нь өнгөний хувиралаас их биеэ барьж байгааг нь мэдрэв, өдий олон жил ханилсных мэдэлгүй ч яахав. – Нэг хүүхэн урьчихаад . . . аймаар завгүй байна гэж хэлэв. Хэдийгээр хүйтэндүү хэлж байгаа ч нөхөр нь худлаа хэлж байгааг хүүхэн мэдэж байлаа. Тэр байтугай нөхөр нь түүний танадаж байгааг ч ойлгочихож. - Чи хэлэх юм байвал, шууд гар руу залгана биз. Юунд гэр рүү залгаад байгаа юм бэ? Шалгаад байгаа юм уу гэж тэсэрлээ. Ингээд хариу хэлэхийн завдал өгөлгүй утсаа таслав.

Дараа нь бодлоо. Уурлах шаардлагагүй байж. Ер нь : Чиний итгэл чинь энэ үү гэж асуусан бол сайхан байж. Арай тайвширсан боловч гомдол тасарсангүй. Эргээд гэрийнхээ утсаар залгав. Авгай нь авч байна. – Би орой болгон цагаа бүртгүүлэх шаардлагатай юу гэж асуулаа. – Үгүй, чамд итгэхгүй дээ биш шүү. Маш их хайртай болохоор хайрлаад, харамлаад . . .

Компьютерийн дэлгэц амарч дэлгэцээр дүрс гүйнэ. Залуугийн толгойд дүрстэй адил эргэлдэн байсан бодлууд замхарч нэгэн санаа гялсхийн орж ирэв. Энэ бол хүүхний тухай. Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-72676852522517891832007-11-29T00:23:00.000-08:002007-12-20T18:17:35.303-08:00Их хайрханы өргөлИх хайрханы ноён оргилын баруун талын оргилын зэрэгцээ тэгш хавтгайд хүн амьтан багшралдан малгай ч газар унах зайгүй сүлбэлдэн байна. Хэдийнээс нааш Их хайрханаа аргадан тахиж ирсэн хүмүүсийн хөлд уулын чулуу бутарч тоос болон салхинд хийсч, олон жилийн салхинд элэгдээгүйгээрээ элэгдэн намхан ч болсон юм шиг. Харин энэ бүхэнтэй огт хамаагүй юм шиг зүүн талын оргилыг чиглэн нэгэн жийп чангаар уухилан, хамаг тамираа баран зүтгэнэ. Нилээд хугацааны дараа чулуу, мод нь тарсан жижигхэн овооны хажууд нөгөө машин ирж зогслоо. Машинаас тарган шар нөхөр урт торгон дээлэндээ түүртэн байж гарч ирээд далбагар кобвой малгайгаа суудал руугаа чулуудав. Зуны сайхан улиралд газар дэлхий дэлхий өнгө чимэн нүд чимэж, өглөөний нар дулаахан ээж, үйлгүй хөх тэнгэр цэлийж нилээд халахыг илтгэх боловч, овооны дэргэд өндөр газар тул сэрүүн салхитай, нэн таатай.

Хэдийгээр аргагүй их өөрчлөгдсөн ч гэсэн Их хайрхан түүнийг харангуутаа танив. Олон жилийн өмнө, урагдсан хэсгийг нь нямбайлан оёсон хуучин өмд, цамцтай салхинд харласан туранхай залуу авирахад хэцүүгийн улмаас тэр болгон хүн олон гараад байдаггүй зүүн гарын овоон дээр ирж байсан сан. Наран, саран эргэх нэгэн өдөр Их хайрханд нэгэн мөч мэт боловч түүний анх овоон дээр ирсэн үеийг маш сайн санаж байлаа. Хэр баргийн хар, бор ажилд түүртэхгүй гавшгай байрын залуу овоонд бага чулуу их сэтгэлээр өргөж, мод, чулууг эмхэлэн сэргээж, хог новшийг нь цэвэрлэж билээ. Их хайрхан түүнд баярлаж, эд хөрөнгөтэй, элбэг хангалуун явахыг заяасан юм.

Өнөөдөр, үзтэл, их өөрчлөгджээ. Хөдөлгөөндөө түүртэн аахилж, бүдүүн дуу гарган жолоочоо шаардана. Удалгүй, жижиг ч гэсэн хээрийн гэхэд тансаг ширээ бий болов. Гадаадын үнэтэй виски архи онгойлгож өгснийг жолоочоосоо аваад , их л сүртэйеэ өргөлөө. Ингэхдээ хайрханы өглөгчийг, өөрийн завгүйг гайхаж, удаан хугацаанд ирж мөргөөгүйнхээ төлөө уучлал гуйж наминчлана. Ширээн дээрх унд, хүнсээ дундруулж аваад, олбог хивс бэлдүүлэн овооноос холгүйхэн суув. Нутаг усаа харан өнгөрснөө эргэн дурслаа. Тун ч ядуу явж дээ. Арга ядаад, ээжийнхээ захиасаар, энэ овоон дээр ирсэн санагдана. Харин түүнээс хойш бүх юм өөрчлөгдсөн шүү. Угийн ажилч, сэргэлэн, дээр нь түүнд дандаа аз тохиож, төдий удалгүй, нутаг нугандаа нэртэй баян болов. Харин тэр түүгээр зогсохыг хүссэнгүй. Тийм ч учраас өнөөдөр хаан шиг тухалж явна. Энэ хооронд жолооч нь овоог дахин сэргээн засаж, хадаг яндраар баглав.

Харин Их хайрхан ууртай байлаа. Өөрийнх нь буян ивээсэн хүү нь өдгөө өөрөө энд үлдэхгүй гэсэн шиг унд усыг ширгээж, нутаг газраа онгичиж, хордуулжээ. Энэ тухай сүйтгэгдсэн даваа толгод, булаг, шанд шаналан хашгиран Их хайрханд түүний талаар гомдол мэдүүлж, аврахыг өдөр болгон гуйдаг. Хүнд хэрэгтэй юу л байна, ухах төнхөх мөртлөө, нэг удаа ч мал сүрэг, ан амьтны нутаг гэж санан ухсан нүхээ булсангүй. Хэзээнээс шаасан гадсаа сугалахдаа хүртэл “хангай дэлхий шархадлаа” хэмээн сүү дусаадаг байсан ардын хүү би л түрүүлбэл яасан ч яахав гэсэн шиг хөрс шороогоо эрэмдэглэв. Овооны хог түүгээд, гэртээ аваачиж асааж байсан залуу хаачив даа. “Үрийн санаа хаданд” гэгчээр нутгаа тонож олсон мөнгөөрөө харьд жаргахыг илүүд үзэж, төрсөн нутаг нь уйтай, гутамшигтай санагдана.

Энэ бүхнийг харж, сонсдог, Их хайрханы нүд, чих болсон овоог хадаг самбайгаар халхлан таглаж, хогын сав мэт бодон хоосон лонх өргөж, өөрийн нүглийг цайруулчих мэт аашлахад нь Их хайрхан туйлын гомдов. Хүн өөр хоорондоо л итгэл, сэтгэлээ мөнгөөр хэмжиж, аргацааж, нүгэл, буянаа наймаалцаж, худалдаж болохоос уулын чинээ алт мөнгө, талыг бүрхэм хадаг, торго, мөрөн мэт урсах архи дарс өргөөд ч Их хайрханыг аргалж болно гэж үү.

Машин өгссөн шигээ алгуурхан уруудан буух эхлэв. Энэ үед гэнэт Их хайрхан шилгээж, машин нурангийн хамт гулгалаа. Барьц алдсан жолооч айсандаа чанга хашгиран, жолоогоо тас зуурав. Бүдүүн эрийн улаа бутарсан царай гэнэт цонхийн цайж, юугий нь мэдэхийн аргагүй юм бувтнан, бариулаасаа хэдэн ч хүн хүчээр салгаж дийлэмгүйгээр чанга зуурчээ. Энэ үед хад чулуутай хамт халтиран гулгасан дугуйн дээр аяны дөрөөг мялааж өргөсөн сүүнд шингэсэн эхийн сэтгэл Их хайрхантай тэрсэлдэв. Хэдийгээр буруутай ч “эхийн сэтгэл үрд” юм хойно, Их хайрханаас гуйж нэг үзэж, аргадаж, аашилж нэг үзэж, зандаран, хэрэлдэн байж машиныг зогсоолоо.

Нэг хэсэг хөдлөх битгий хэл, амьсгалах ч сөгөөгүй байсан хоёр ухаан орж, чанга зууран хөшсөн гар, хөлөө аажимхан хөдөлгөж, хаалганыхаа бариулыг тэмтэрч эхлэв. Балмагдан сандарснаас, хаалганыхаа бариулыг олдоггүй, олсон ч салганаж, чичирсэн гараараа буруу зөв татан байж, арайхийж онгойлголоо. Нөгөө эр айсандаа дуслыг ч уугаагүй юм шиг эрүүлжиж, чихэлдэн хөдөлж ядаж байсан нь ч үгүй болж, хэдэн жилийн өмнөх шигээ гавшгай гэгч нь машины хаалгаар үсрэн буув. Саяхан л тоос шорооноос цэрвэн, хямсаганан байснаа мартан, газарт суун тусаж, Их хайрханд залбирлаа. Хүний бодол гүйцэшгүй хурдан юм хойно тэрхэн богинохон мөчид өнгөрсөн амьдралаа гүйлгэн харж, шүүн тунгаасан биз ээ.Anonymousnoreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-33872905.post-17426748255547736422007-09-05T22:08:00.000-07:002007-09-10T19:31:34.971-07:00ЭРСЛЭНОгт хөдөлгөөнгүй түүнийг өндөр ургасан өвснөөс ямар ч амьтан ялгаж харахад хэцүү. Ажиг сэжиггүй ойртон ирж яваа алаг тахийн сүрэг салхин доор отож, өөрсдийг нь тас ширтэж байгаа хурц нүднүүдийг анзаарсангүй. Гэтэл сүргийн захад явж байсан нэг гүү сэжиг аван чихээ сойтоолгож, эрслэнгүүдээс нэгний нь харсан бололтой, хамраа тачигнуулан цааш ухасхийв. Одоо үсрэхгүй бол болохгүй нь гэж мэдэрсэн эрслэн дохио аван цааш эргэсэн сүргийн хойноос хэд харайлаа. Угийн идэр, чийрэг, сүргийнхээ хамгийн сайн анчин тул сүүлийн хэдэн тахинд нилээд ойртсон ч ганц ч тахь таслан хөөж чадсангүй. Бөөнөөр давхилдах тахийн эрээн өнгөнд нүд нь эрээлжлэн, толгой нь эргэж, зогссоноо эргээд урамгүйхэн алхсанаа, хэвтээд өгөв. Уг нь арслангийн сүрэг алаг тахь үргэн зугтаагүй байсан бол сайн бүсэлж байж довтлох байлаа. Өнөөдөр ямар ч байсан амьтан барих хөг нь өнгөрөв бололтой. Уг нь үргэн давхисан тахийн цаанахан үхэр сүрэг бэлчиж байдаг. Гэхдээ тийм том хүчирхэг амьтанд эрслэнгүүдийн хүч хүрэхгүй тул, тэднээс унагаж хэдэн өдрийн хоол залгах нь хүч ихтэй арслангуудийн ажил юм. Ядахдаа зогдор үсэндээ түүртэн нозоорох сүргийн ахлагч арслан халуунд залхууран хэвтэхээс өөрийг мэдэхгүй. Тэгсэн мөртлөө, эрслэнгүүдийн барьсан жижиг, сажиг олзыг ичих ч үгүй булаана. Өлссөн эрслэн ингэж бодон, арсланд дургүй нь хүрч, халуун нарнаас халхлах модны дор сүүдэр бараадан аахилан хэвтэв. Хоосон ходоод нь удаан хэвтүүлсэнгүй, зэрлэг гахайнаас эхлээд гол зогоох жижиг амьтан олдох нь юу магад хэмээн ойр тойрноо шиншлэн явлаа.

Нөгөө л нүдэнд дассан мод, бут хөлөөр бужигнах элс, тоосыг үл тоон алхсаар явтал нэгэн бутнаас ихэд танил бөгөөд содон үнэр үнэртлээ. Энэ бол харийн арслангийн үнэр. Урьд түүний үнэрийг үнэртэхэд эрслэн ихэд цочирдон айж билээ. Яагаад гэвэл, эрслэн гурван хөөрхөн гүег гаргаад, тэднээсээ өөр танил амьтангүй аглаг хээр ганцаар байсан болохоор хэрэв тааралдсан бол тэр арслан түүнийг барьж хаях байсан биз. Харин одоо тэр ганцаар биш сүрэг дундаа байгаа тул айх зүйлгүй, харин ч ихэд шохоорхон үнэрлэв. Тэр түүний үлдээсэн үнэрээр тэр удахгүй их том тулалдаанд бэлтгэж байгааг мэдэрлээ.

Сүргийн ахлагч арслан бас нэгийг мэдэрсэн бололтлой. Сүүлийн хэдэн өдөр залхууран хэвтэхээ болиод сүргийн эзэмшилээ хааяа нэг тойрох болов. Мэдээж, энэ үедээ харийн арслангийн модонд савардан гаргасан тэмдгийг хараа биз. Гэхдээ, эсрэг талаа сайн мэдэхгүй болохоор юуны тухгүй тулалдахгүй нь лав. Биеэ сойн, харцаа хурцалж, юм л бол уурлан, тас савардахыг завдана. Харин энэ байдал эрслэнгийн дургүйг бүр их хүргэж байв. Хэрвээ тийм сайн байсан бол залхууран хэвтэж байх хэрэг юусан билээ. Эртнээс л хичээх ёстой байсан шүү дээ. Ер нь арслангийн олхиогүй, арчаагүй, залхуу байдал эрслэнгийн дургүйг туйлийн ихээр хүргээд байсан юм. Гэхдээ л түүнийг даган тоглох жижиг гүег түүний удам. Харин эрслэнгийн толгойд өөр бодол эргэлдэж байлаа. Тэр арслан ямар төрхтэй бол. Модонд тавсан тэмдэгээр бол нилээд өсөж яваа идэр амьтан шиг, ямар ч байсан манай энэ шиг уруудаж, буруудаж яваа биш юм шиг.

Цаг нь болжээ. Харийн арслан маш зоригтойгоор сүргийн эзэмшилд орж иржээ. Мэдээж, сүргийн эзэн угтан явлаа. Эгц толгой дээрээс төөнөх нар элсэнд шингэж, халуун лав шиг газар тавхай хайрам байхад амьдрал, үхэл шийдсэн тэр тулаан болж өнгөрсөн юм. Хэдийгээр эзэн арслан сүүлийн хүчээ шавхан сүргийнхээ төлөө, удмынхаа төлөө тэмцэлдсэн боловч тэр хүчин мөхөсджээ. Зугтаж амжих болов уу? Урьдын цагт, хэзээ ч билээ, тэр иймэрхүү замаар ирж байсан боловч одоо түүний явах цаг нь болсон байж.

Арслан араатны хуулиар амьдардаг. Тэр дийлдсэн арслангийн үр үндсийг тасладаг. Хээлтэй бол хээл хаяуулна. Бие даагаагүй жижиг гүегтэй бол түүнийг нь үгүй хийнэ. Хөөрхий тэд амьтныхаа зөнгөөр байдал биш болсныг мэдэрч нуугдсан ч авралгүй. Харийн арслан тэднийг бутан дундаас олж хүзүүнийх нь ясыг шажигнатал хазан хаях болно. Харин энэ үед тэд байгалийн энэ зэрлэг хуулийг ойлгодог юм шиг ганц ч ганхийдэггүй гэж ярилцдаг.

Харин энэ эрслэнгийн гүег улайрсан үхэр сүрэгт дайруулан нуруугаа хугартал дэвсүүлсэн, бас хорт могойгоор тоглож байгаад хатгуулсан ах дүү нараа бодвол илүү сэргэлэн байсан тул харийн арслангаас зугтаж чаджээ. Харин эрслэн энэ бол амьдралын хууль гэсэн шиг биеээ сайн дааж амжаагүй түүнийг зэрлэг амьдралын дунд ганцаар нь орхихдоо санаа зовоогүй бөгөөд энэ бол түүний сонгосон сайхан амьдралын эхлэл гэж тэр итгэж байлаа. Anonymousnoreply@blogger.com4tag:blogger.com,1999:blog-33872905.post-82745354698300384882007-08-07T00:39:00.000-07:002007-09-05T21:03:21.353-07:00ХОНЬӨнөөдөр миний ээлж иржээ. Тоосыг нь гүвсэн ширдэг дэвсээд, эдэлж буй эцсийн хүндлэл минь юм уу даа. Эзэн минь урт нударгаараа хошууг минь арчаад, цавь суганаас татан дөрвөн хөлийг минь дээш харуулангаа “хонь гаргах гэж байхад, эзэн минь тэнгэр харуулж байна гэж баярладаг гэсэн” гэж өрөвдөнгүй хэлэх дуулдана. Яалаа гэж дээ. Үргэлж номхон дөлгөөн, толгойгоо нуун нугдайдаг ч өргөн хөх тэнгэрээ хардаггүй байгалийн амьтан гэж юу билээ. Говийн жижиг голио хүртэл өөрөөсөө томгүй хайрган дээр гарч тэнгэр харуулддаг гэж хүмүүс ярилцах бус уу. Хэдийгээр мал, амьтны идэш тэжээл, зан аягийг сайн мэддэг ч, миний яагаад үргэлж толгойгоо унжуулан бодол болдогийг та гадарлахгүй байх аа.

Хаврийн эхэн сарын цасан шуурга тавьсан тэр шөнө намайг төрсөн гэдэг. Малч удмын гярхай нүдээрээ хараад, өнөө шөнөөс хэтрэхгүй гээд намайг нойроо хагаслан хүлээж байсан эзэн минь салхи хашаа, хорооны өнцөг, ирмэгээр исгэрэн, хүйтэн цас дээрээс бүчин байхад бээрсэн намайг үстэй дээлээрээ нөмөрлөн байж амлуулаад, халуун гэртээ өвөртлөн оруулсан сан. Хэрэв тэр шөнө та нойроо харамлан унтсан бол надаас малгайн чинээ ч арьс, үс үлдэхгүй байсан биз. Мал, адгуус болохоор орчин тойрноо ойлгохгүй, буян, нүглийг ухаарахгүй гэж та бодож байна уу? Үгүй шүү. Ойлгодог бүхэн ярилцдаг хэлэлцдэг, ухаардаг болгон түүгээрээ гайхуулдаг юм биш ээ. Амьдралын түмэн хэлхээг ойлгож, утга бүхний үндэсийг мөрдөн мөшгих тусам хүмүүс та нарт гомдож улам хол хөндий баймаар санагдах юм. Гэхдээ энэхэн заяагаа түшиж, эзнийхээ ивээлийг дагаж амьдрахаас өөр яалтай билээ.

Хүн байгалтай тэрсэлдэх болжээ. Хангай дэлхийгээ шүтэх, зохицон амьдрах удам дагасан чадвараа хоцрогдсонд тооцож, байгалиас гуйж биш гуядаж авах чадалтай боллоо гэж бодоцгооно. Хүмүүс амьтан адгуусыг зовоон, хөнөөн, арьс үсийг нь зулгаан, уул, нурууг нураан, ус мөрөн ширгээн аз жаргалаа хайж байна. Эцэст нь хайсан жаргалаа олоход тань усгүй сайр, эзгүй тал, нүцгэн нурууд, хордсон хөрс шороо үлдэнэ. Ёстой л хамраасаа цаашихыг харахгүй, уул, ус, ургамалаа мөнхийн юм шиг санаж, дуусашгүй юм шиг авирлаж, эвдэж, нурааж, агнаж, тасалж болох уу? Эцсийн бүлэгт ус ч тогтохгүй хоосорсон, хордсон элс шороон дээр амьдрал тогтож болдог юм уу, эзэн минь. Хүмүүс та нар минь, нутаг усаа зочны биш эзний нүдээр хараач. Эх болсон байгалаа сүйрүүлэх нь ирээдүйдээ өөрсдийгөө хөнөөж байгаа алгуур цаазын ял биш үү дээ. Эзэн та нар өөрсдийгөө хорлох эрхтэй байдаг юм гэхэд мөнх хөх тэнгэрийн дор өсөх гэж, үржих гэж ядаж байгаа амьтан, ургамал биднийгээ битгий сүйтгээч. Алтан нарны дор бид амьдрах нэг заяатай бус уу.

Хонь тэвчээртэй болохоор өрийг нь зүсэж байхад дуугардаггүй гэдэг. Энэ үнэн шүү. Өргөө гэрийнхээ хойморт залах бурхан, шүтээнийхээ өмнө нэгэн амины төлөө зул өргөн байж муу хийдэг болохоор тань таны сэтгэлийг улам зовоохгүйн хичээн шүд зуун, үл майлах билээ. Хаврын хавсрагатай хүнд өдрүүдэд зайчлан байж намайг уяж байсан хатавчны хананы толгойд бие минь эвдэгдэн, өлгөгдөх болно. Гэхдээ муулж байгаа амьтнаа өрөвддөггүй гэнэ лээ шүү, эзэн минь. Энэ бол биднээс үл шалтгаалах амьдралын нүгэл тул энэ биеэ өргөх нь таны төлөө миний хамгийн сүүлийн буян юм шүү дээ. Хүнс тань элдэв хоргүй, амттай, тансаг байх болтугай.

2007-8Anonymousnoreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-33872905.post-58172563995576683912007-06-29T01:54:00.000-07:002007-08-07T00:44:35.059-07:00УСАН ДУСАЛХоног өдөр
Жил сар гэж
Хоосон худлаа
Хэмжүүрийг зохиож
Өөртөө итгүүлчхээд
Шал балай
Шалдан хүсэлдээ дарлуулж
Цаг нартай уралдана гэж
Цааш нааш сандчин
Цанхаалж өөрийгөө зовоох нь
Хэзээ
Хаашаа
Хэний төлөө
Юу руу
Яарсан хэрэг вэ?

Нана

Доош харахад толгой эргэм. Уул нурууд хавтгай, гол горхи нарийхан утас юм шиг харагдана. Эргэн тойрон өөр шиг нь адилхан дуслууд эргэн хөрвөөн томорсоор. Гэнэт жингүйдэн унаж эхэллээ. Ажиглавал, чих шуугин исгэрэх агаарын ачаар сүүлт одны хэлбэртэй болсон юм шиг. Би хаашаа явна вэ? Хажууд бүгд л адилхан өөр шиг нь хурдалж явна. Газар ойртоод ирэхийн хамт хүмүүсийн “ бороо орлоо. . . аргалаа бүтээгээрэй . . . мориныхоо эмээлийг авсан уу, миний хүү . . . гэх зэргээр хашгиралдах нь үнэхээр сонин. Тэр өөрийн унах газрыг сонгох биш, салхины аяс, нөхдийн урсгалыг даган ниссээр жаалхүүгийн сэвлэгээ үргээлгээд үлдсэн хэдэн туг үстэй зулай дээр буулаа. Ертөнцийн гуниг, зовлонг мэдэхгүй тэр хүү бороо орсонд баярлан, гэрээ тойрон чармай нүцгэн гүйх аж. Хүүхдийн баярлахыг харан удаан тогтмоор байсан ч баяр хөөртэй хацрыг угаан нүүрийг нь даган урсав. Харин гэр дотроос хүүгээ харан баясах ээж нь борооноос хоргодох гэж буусан хүмүүст цай чанаад завгүй. Хүмүүс цайн хүлээнгээ “... Сайхан бороо байна... Удахгүй наадам болно... Газар дэвтээж, хэд хоногийн халуун нарыг дарлаа ... “ гэх зэргээр ярилцана. Борооны дусалд энэ бүхэн тун гайхалтай байлаа. Борооны дусал дусал биш болжээ. Цувран унах нөхөдтэйгөө хамт тэр хэвгий газар даган урсав. Ингээд хатсан газрыг ундалж, инээд алдан гүйж явах үед зарим нь өвс, ургамалын үндэс, ишэнд тээглэн газар шингэж, аялалаа зогсооно. Гэхдээ л тэд ургамал баясгаж яваа.

Гүйн гүйсээр горхинд нийлэв. Горхи баярласандаа улам чанга хоржигноно. Тайван үедээ чулуунуудыг тойрч, зөөлөн илэн өнгөрдөг байсан бол одоо эргэндээ багтаж ядан сүр үзүүлэн, замдаа тааралдсан шавар, шавхайг урсган, чулууг түлхэнэ. Энэ үед дусал ус бодов. Би чинь ийм хүчтэй билүү, тэнгэрээс унахад ч ийм хүч амтагдаагүй санагдана.

Жижиг горхи голд нийлэв. Дусал усыг гарманд дөхөж ирэхэд үерлэсэн голд хашигдсан хүмүүс ярилцах нь сонсогдов. “...Нилээд устай айхтар бороо орлоо шүү. Энэ голыг хар даа, улаанаараа эргэлдээд ... Хоёр хоногоос нааш татрахгүй дээ, янз нь... Бид маргааш очсон байна гэдэг ч лөө лөө боллоо...Хүүе чи наашаа бай. Ийм үертэй үед эрэг нь нурдаг гэдэг шүү, холдоорой...”

Хичнээн урссаныг бүү мэд. Усан дусал урсгалын дунд шидэгдэх зомголыг хүлэг онгоцоо болгон, өөрийгөө онгоцны ахмад хэмээн төсөөлж явлаа. Гэнэт бие нь хөнгөрөөд агаарт шингэж байгаагаа мэдрэв. Тэр одоо усан дусал биш. Гэхдээ түүний амьдрал дуусч байгаа гэж үү? Үгүй, тэр амьдралынхаа шинэ үед орох гэж яваа.

Тэр дахин хүүхдийг, бас бусад хүмүүсийг баярлуулна, айлгана, зогсооно, хүлээлгэнэ. Дахин байгал дэлхийг ундаална. Бас гол, горхинд цутгана. Түүний амьдрал бол эхлэл, төгсгөлгүй битүү тойрог. Үүнээс ч яагаад ч хазайж чадахгүй. Тэр өөрийнхөө л хувь тавиланг л дагаж яваа. Харин хаашаа яараад байгаагаа өөрөө ч мэдэхгүй. Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-90994100519836826192007-03-30T01:44:00.000-07:002007-08-07T00:45:10.059-07:00МӨРГӨЛДӨӨНХавчиг, модтой амыг цуурайдтал урамдсаар бух ирж явна. Өөдөөс нь манай үхэрт долоо хонгийн өмнө ирж нийлсэн бух их сүрийг үзүүлэн газар малтан, урамдан, мөөрсөөр угтав. Хүүхдүүд л болсон хойно бухын мөргөлдөөн болох нь, үзэх, ярих юмтай боллоо гэж баярлан гүйлдлээ. Тугалын хашаа тойрон, за даа, эд нар ч мөддөө босохгүй байх гэмээр хэвтэн, хивж байсан хэдэн үхэр хүртэл босчихсон нэг юм болох нь гэсэн шиг сониучирхан харцгааж байна. Гэр дотроос томчуул гадаа битгий мөргөлдүүлээрэй, жаахан холдуулаарай гэж хашгирцгаасаар. . . Гүйсээр ойртон очих үед нөгөө хоёр өрөлт авсан тамирчид адил бие биенээ хүлээн духайн зогсоцгоож байлаа. Холдуулах санаатай бидний шидсэн чулуу дундуур нь өнхрөх үед тэр хоёр дохио авсан мэт зэрэг өөд өөдөөсөө гэнэт тулан мөргөлдлөө. Бидний урмыг хугалж тулалдаан нэг ч их удсангүй, ирсэн бух буцах болов. Тойрон мөөрөлдөн байсан шарнууд дийлдсэн бухыг дийлсэнтэй нь хамт мөргөн хөөлцлөө.

Өөрсдөө дийлдэггүй мөртлөө дийлдсэн үед нь нэгнийгээ дийлсэнтэй нь хамт мөргөн хөөх нь хүмүүсийн араншин мэт. Байгалийн араншин юм болов уу. Anonymousnoreply@blogger.com5tag:blogger.com,1999:blog-33872905.post-27816007634423546332007-01-15T18:40:00.000-08:002007-01-16T21:29:22.956-08:00БУУРАЛ VСАнх vсэнд минь буурал vс ургасныг хараад ихэд цочирдож билээ. “Ингээд хєгширчихдєг байжээ” гэж. Тэгээд єєрийгєє тайвшруулж, буурал vсний минь ширхэг болгон миний олж авсан нэгэн ухааны илрэл гэж боддог байлаа. Цагийн урсгалд, яруу найрагчдын хэлдэгээр, толгой дээр минь унасан цасан ширхэг улам ихсэж, нилээд бууралтахын цагт би чинь тэгээд ийм их ухаантай билvv гэж бодлоо, vгvй л байхаа даа. Харин ч цагаан vсний ширхэг болгон миний хийсэн алдаа бvрийг тэмдэглэн vлдсэн юм шиг санагдаад байна.Anonymousnoreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-33872905.post-67363655822974281072006-12-11T00:05:00.000-08:002007-01-09T17:44:12.181-08:00ХАР САРМАГЧИНГИЙН ДОМОГЭнэ явдал хэзээ ч юм, их л эрт дээр vед болсон гэж ярилцдаг. Гэхдээ vнэхээр болсон ч юм уу, эсвэл огт тохиолдоогvй, хvмvvс санаанаасаа зохиосон домог ч юм уу, бvv мэд. Ямар ч гэсэн єнєєг хvртэл яригддаг юм гэнэ билээ. Хvн тєрєлхтєний иргэншлээс асар хол, гvн балар их ойд, нэгэн омог амьдарч байжээ. Тэр омгийн хvмvvс жад барин ойгоор хэсэж, ан хийн амьдардаг байсан гэнэ. Хэдийгээр амьтны ам таслан нvгэл хийн амьдрах боловч тэд туйлын их шvтлэгтэй бєгєєд ойн хар сармагчинг бvрханы амьтан гэж хvндэлдэг. Тиймээс ч бvгд л тvvнийг хvндэтгэн бурханы элч гэж нэрлэдэг байсан ба хэрэв ойд тааралдвал мэхийн ёслон, зай тавь єнгєрєєдєг ёстой юмсанжээ. Хэзээнээс тэгж шvтэх болсныг хэн ч эс мэдэх ба тэдний євєг дээдсийг мєхєх аюулаас хар сармагчин аварсан гэдэг домог vе удам залган, олны ам дамжсаар ирсэн байжээ.

Тэр омогт бусдаас онцгойрох юмгvй нэгэн залуу анчин байх бєгєєд олуул нийлж ан агнаж, олзоо хувааж амьдарахаас уйдсан нэгэн байж. Яаж шvv нэг бие амар, гэдэс цатгалан байж, сэтгэл хангалуун явах вэ гэж vргэлж боддог байжээ. Нэгэн шєнє тvvний зvvдэнд урт жад барьсан догшин хар сармагчин орж, элдэвлэн байснаа жадны vзvvрээр хуруугаа хатган цус гаргаж тvvнд єгч байна гэнэ. Хэдийгээр тэр маш их айж байсан боловч тvvний єгсєн цусыг уугаад маш их том биетэй болж, хvн амьтан жижигхэн шоргоолж мэт болоод хєл доор нь бужигнаж байна гэж зvvдэлжээ. Тэгээд тэр сармагчин тvvнд жадаа єгєєд хэрвээ чи гурван удаа миний цусыг уувал єлсєх, даарахыг мэдэхгvй бурхан мэт амар, жаргалтай болно гэв.

Єглєє сэрээд харвал тvvний хажууд нэгэн жад хэвтэж байв. Нєгєє анчин тун их цочирджээ. Зvvд мэт боловч болсон ч юм шиг. Єєрт тохиолдсон юм гэхэд унтсан байдаг. Хэдийгээр хар сармагчиныг алах нь байтугай муухай хардаггvй хvмvvсийн нэг ч гэсэн єєрийнхєє зvvдний vнэн эсэхийг туршиж vзье гэсэн бодол нь тvvнийг зvгээр суулгахаа байжээ. Тэгээд нилээд хэдэн єдєр шаналан бодож явсны эцэст зvvдээ шалгахаар шийдэж, овгийнхноосоо нуугдан зvг буруулж яваад нэг хар сармагчинг намнаад цусыг нь ууж гэнэ. Маргааш єглєє нь сэрвэл, бие нь нэг л хєнгєн, эрч хvчтэй болсон байжээ. Хамгийн гол бусад хvмvvс шиг ходоод нь хоол нэхэж зовоохгvй гэсэн ч vргэлж эрч хvчтэй хэвээр байх болжээ. Гэвч тэр омгийнхондоо сармагчингийн цус ууснаа мэдэгдэхгvйг хичээж бусадтай адилхан анд явж, бусадтай хамт хоол идсэн болж суудаг болжээ. Гэвч яваандаа хvмvvс тvvнийг хоол иддэгvйг мэддэг болж эхлэв. Хvмvvс тэртээ тэргvй єнєє маргаашдаа хvргэх гэж яддаг байсан тул, тvvний хоол иддэггvй нь тийм ч чухал санагдсангvй. Харин ч хоол хороох хошуу цєєрсєнд баяртайгаар тvvний хувийг хуваадаг байлаа.

Гэвч тvvний сэтгэл ханасангvй дахин хар сармагчингийн цус уухыг хvсэх болжээ. Яг л амьдрал дээр болдог шиг эхний удаа тун их бодол болж, эргэлзэн тээнэгэлзэж байсан бол хоёрдох удаа бол тэгсэнгvй. Дахин нэгийг хялбархан гэгч нь эд бад хийж, цусыг нь уув. Маргааш нь євдєх, шаналахыг мэдэхгvй болжээ. Нэгэнт євдєхгvй, шархдахгvйгээс хойш тэр аймшигтай араатнуудтай зоригтой тулалддаг болов. Тvvнийг хамгийн зоригтой гэж vнэлж омгийнхон нь хvндэлдэг болжээ. Овгийн удирдагч болгов. Гэвч зарим нэг нь тvvнд эргэлзэж эхлэжээ. Тэр яаж ийм болж чадав? Тvvнд нэгэн битvvлэг учир начир байгааг ойлгож байлаа.. Бvгд л тvvний нууцыг задлахыг хvсэж, зарим нэг нь учрыг гадарлаж, тvvнийг эсэргvvцэх болов. Гэвч тэр нууцаа сайн хадгалж, тvvнд ойртсон бvхнийг vгvй хийн хамгаалж байлаа.

Хэдийгээр тэр хэн бvхнээс илvv давуу талтайгаа мэдэж байсан боловч олон хvмvvсийг єєртєє дайсан болгож, атаа хорсолын дунд амьдрахыг хvссэнгvй. Гэхдээ тэр нууцаа бусадтайгаа хуваалцахыг бvр хvссэнгvй. Тvvнд нэг л зам vлджээ. Энэ бол дахин хар сармагчингийн цус уух. Гуравдах удаа явлаа. Тvvний явахыг бvгд мэдэж байв. Яагаад гэвэл, тэр хуучин шигээ жирийн нэгэн залуу анчин биш олны нvдэн дээр ил байх ёстой овгийн ахлагч учраас хvн болгон хараа, чих тавин байлаа. Тvvний хар сармагчинг хєнєєн цусыг нь уухыг харсан хvмvvс нєхєддєє хэлж, яахыг хэлэлцэв. Зарим нь энэ байдлаар тэмцэлдээд дийлэхгvй тул адилхан цус ууж, тvvнтэй адилхан болж байгаад тэмцэлдэе гэлээ. Харин нэг хvн “араатантай араатан тулалдаж дийлэхэд араатан л vлдэх бус уу. Vvний оронд маргааш єглєє бvгд тvvнээс тайлбар шаардая” гэснээр бvгд єглєє овгийн ахлагч дээрээ очих болцгоожээ. Харин эхэлж гаргасан саналын улмаас нєгєє хvн эхэлж асуух ёстой болов.

Єглєє нь овгийн ахлагч заншсан ёсоороо эртлэн сэржээ. Єєртєє юу єєрчлєгдсєнийг ажиглаж, биеэ чагнавал, урьдын адил бие нь хєнгєн агаад, сэтгэл тэнvvн. Гэхдээ нэг л баяр хєєртэй ч юм шиг. Гэтэл гадна нь хvмvvс шуугилдаж эхлэв. Гарч харвал, хэдэн хvн гэрийнх нь ємнє тvvнд асуулга тавихаар зогсож, бусад нь холуурхан сониучилсан байдалтай тойрчээ. Зарим нь бvр хэдийгээр харц нь наашаа боловч, элдэв ажил хийж байгаа дvртэй холуур гvйлдэнэ. Санал гаргаж, зовлонгоо vvрэх болсон нєгєє хvн зориг гарган эхэлж хэлэв:
- Та бидний шvтдэг амьтныг хєнєєж, омгийн шvтээнийг доромжиллоо гэв. Овгийн ахлагч хариуд нь жадаа шvvрэн авч, тvvнийг хороох байсан боловч, тэр жад руугаа ухасхийсэнгvй, тийм бодолч орж ирсэнгvй. Тvvнийг нам дарчихвал бусад нь олон юм асуухгvй гэж мэдэж байлаа. Тэр мєчид л тэр яаж єєрчлєгдснєє мэдэв. Овгийн ахлагч урдын адил дайснаа гэж vзсэн бvхнийг, vндэслэлгvй ч гэсэн устган дэвсэлдэг хvн биш болжээ. Тэр харин дотроо бvхнийг энэрэх сэтгэлтэй, яг л бурханы элч шиг ариун сэтгэлтэн болчихсон байж. Тийм учраас єнгєрсєн бvхнээ хурсан олонд хэлж. Анх юу гэж зvvдэлсэн, яаж хар сармагчин хєнєєж, бие нь яаж єєрчлєгдсєн, дараа нь яагаад дахин нvгэл vйлдэх болсон, нууцаа хамгаалахын тулд яаж яс хаяж, хор хутгасан, яаж хvн амьтныг хооронд нь сєргєлдvvлж, тэгээд яаж эрх мэдэлд хvрч, эд баялаг хураах болсон тухайгаа нэгийг ч vлдээлгvй хэлжээ. Бас уучлал ч хvсч. Харин тvvний хэлснийг сонссон хvмvvс тун ихэд хилэгнэцгээж, тvvнийг єршєєхгvй гэцгээв. Харин эхлэн дуугарагч зоригтой эр бусаддаа хандан, энэ хvн єєрчлєгдсєн байна. Одоо бидний жинхэнэ удирдагч болж чадах биш vv гэв. Уурандаа шатацгаасан хvмvvс тэр тухай бодохыг ч хvссэнгvй. Нэгэнт л єнгєрсєн амьдралаар нь л хvмvvс бие биенээ vнэлэн, шvvн тунгаадаг болохоор овгийн ахлагч тэдэнд яаж бузар, муухай нєлєєлж байсныг мэдсэн хvмvvс тvvнийг тал талаас нь дайрч эхлэв. Єєрєєс нь хол л бол яасан ч яахав гэж холуур гvйлдээд байсан хvмvvс хvртэл тойргийн голд орчихсон, тvvнийг хамгийн ихээр хараан зандарч байлаа. Харин овгийн ахлагч хvмvvст уурласангvй, тэдэнд учруулсан зовлонгийн vр, тэдний амьдрал, сэтгэлд туссан миний нvгэл хэмээн тун хvлээцтэй зогсож байв. Тэр бусдад vйлдсэн нvгэлээ цайруулан тэдэнд туслах боломжоо алдсандаа харамсаж байсан ч наминчилж амжсандаа баяртай байлаа. Хvмvvс уучилсангvй.Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-1158567250828420142006-09-18T01:13:00.000-07:002006-09-18T01:25:40.573-07:00ТЄРСЄН ЄДРИЙН БАЯРИхэд гайхав. Хvмvvс хаачаа вэ? Саяхан л хєгжим эгшиглэж, хvмvvс хєгжилтэй ярилцаж, баяр баясгалан дvvрэн байсан сан. Ухаан алдаагvй л байлтай. Єєрєє сууж байсан байрнаасаа огтхон ч хєдлєєгvй байтал хvмvvс хаачаа вэ. Юу болоод байна аа? Ер ойлгосонгvй. Бvх юм байр байрандаа. Сандал, ширээ, бvх тавилга тэр байтугай хvмvvсийн ууж байсан дарс хvртэл хундагатайгаа ширээн дээр байж байхад цугласан хvмvvс салхинд хийссэн эсвэл усанд ууссан юм шиг алга байх юм. Тєрсєн єдрийн гэнэтийн бэлэг vзvvлэх гэж надаас нуугдчихаж гэж бодов.
- За, та нар битгий нуугдаад байгаач дээ гэв. Хариу алга. Тvvнд битvvхэн тvгшvvр тєрж эхлэв.
- За, та нар гараад ирээч дээ. Надад тийм хєгжилтэй санагдахгvй байна гэв. Чив чимээгvй. Та нар єєр єрєєнд орчихсон биз гээд єрєєнийхєє хаалга рvv зvглэвэл хаалга нь алга. Эргэж харвал цонх нь ч алга. Хvрээлсэн битvv хана. Дунд нь савтай цэцэг тавьсан баярын ширээ. Том єрєє нь дvрээрээ мєн ч хаалга, цонхны оронд битvv хана хvрээлжээ. Дотор нь палхийн айдас тєрж, vс нь арзайн босож, хvйтэн хєлс гарах шиг болов. Би зvvдлээд байна уу. Єєрийгєє чимхэж vзэв. Євдєх аж. Бие нь даарсан мэт жихvvцэж, чичирч эхлэв. Шээс ч хvрэх шиг. Гэтэл, тийм аймаар байна уу гэсэн дуу гарав. Тун их танил дуу, тайван тогтуун сонсогдсонд бага зэрэг тайвшрав. Эргэн тойрноо харвал хэн ч алга.
- Хэн бэ гэж тvгшин цохилсон зvрхний хэмнэл гадагшилж байна уу гэмээр чичрэн сааралтсан хоолойгоор асуулаа.
- Таа л даа.
- Дуу хоолой чинь миний их л ойр дотны хvн байх шиг байна.
- Тийм шvv, харин одоо хvртэл танихгvй байгаад чинь гайхаж л байна. Гэхдээ бараг таахгvй биз дээ би чамд арай ойртуулаад єгье. Чиний хамгийн сайн найз, vнэнч туслагч, ололт, ялалт бvртээ магтан сайшаах ёстой хvн чинь.

Тvvний санаанд хамгийн эхлээд бvр бага ангиасаа хамт сурч байсан, гэр ойрхон тул орж гарч хамт єссєн найз хvvхэн нь санаанд орж ирэв. Ёстой л зvv орох зайгvй vерхсэн сайн найз.

- Сайн найзтай байх сайхан. Гэхдээ биш л байна даа. Гэхдээ сайн найзын чинь тєлєє чамд хаалгыг чинь гаргаад єгье.

Ажиглавал, єрєєний хаалга хуучин байсандаа эргээд оржээ. Баярлан хаалгаар гараад гvйвэл буцаад том єрєєндєє гvйгээд орчихов. Тэнд байгаа бvх зvйл нь адилхан. Адилхан ч гэж дээ, яг л тєрсєн єдрийн ширээ зассан тэр єрєє нь яг мєн. Хэд дахин эргэж буцсан ч тэр тэр єрєєнєєсєє гарч чадсангvй.

- Миний асуултанд хариулаагvй байгаа шvv. Дахин нэмж тодруулъя. Алдаа гаргах бvрт чинь чамайг зэмлэж, уруудал, доройтол бvрт чинь чамд итгэл, ухаарал хайрлаж байх хvн чинь.

Тvvний толгой эргэж гvйцэв. Ээж минь юм болов уу?
- Мэдээж, эцэг, эхчvvд vр хvvхэддээ сайн, сайхныг хvсдэг. Гэхдээ чи таасангvй. За яахав, сайхан ээжийн чинь тєлєє чамд цонхыг чинь буцааж єгье.

Цонх нь гарч ирсэн ч, цонхоор юу ч харагдахгvй пад харанхуй байна. Цонхоо онгойлгоод гараа гаргаж vзлээ. Тас хар будагтай усанд гараа дvрсэн мэт гар нь харагдахгvй болов. Энэ юv вэ? Би ийм шийтгэл авах ямар гэм хийсэн юм бэ? Хаалгатай ч хаалгаараа гарч чадахгvй, цонхтой ч цонхоор юу ч харагдахгvй, тас харанхуй. Єєрєєс нь єєр хэн ч vгvй. Юу болоод байна аа? Энэ яасан ертєнц вэ?

- Чи яагаад чимээгvй болчихов оо? Ядахдаа ганц vг дугараач, надад юу ч хамаагvй хэл л дээ.

Огт чимээгvй болжээ. Тэр энэ байдлаас яаж гарахаа бодоод олсонгvй. Vнэндээ, бодох ч юм олдсонгvй. Дэмий л уйлж vзэв. Нэмэр алга. Тайвшраад, цонхоор гарч vзье гэсэн бодол орц ирэв. Гэвч тэднийх таван давхарт байдаг тул энэ нь тун аз туршсан хэрэг байлаа. Цонхныхоо тавцан дээр суугаад хєлєє гадагш нь унжууллаа. Харанхуйд ууссан мэт хєл нь алга болов. Гэдсээрээ тэгнэж хэвтээд хєлєє унжууллаа. Хєл нь ямар нэгэн хатуу зvйлд тулсангvй. Айлаа, бушуухан буцаж орлоо.

Хэдий их удсанаа ч мэдсэнгvй. Гэнэт тvvнд ингэж байхаар цонхоороо бууж азаа vзье гэж бодогдлоо. Тvvнээс єєр гарц тvvнд харагдахгvй байлаа. Энэ удаа тэр илvv зоригтой байлаа. Гэдсээрээ тэгнэж хэвтэж байгаад алгуурхан доошлов. Єрєєний дотор байгаа зvйлс нарны гэрэлд тодхон харагдаж байсан ч тэр гэрэл єєрийнх нь алгуурхан орж байгаа тас харанхуйд огтхон ч нєлєєлєхгvй байх аж. Тvvний толгой харанхуйд ороход тэр юу ч харахаа болилоо. Тавцангаас зvvгдэж байгаа гар нь л гэрэлтэйд байгаа гэж тэр бодож байлаа. Яах вэ? Гараа тавих уу, буцаад гарах уу? Бас л зориг нь хvрсэнгvй. Буцаж гарахаар шийдэн биеэ таттал дийлсэнгvй. Ихэд чармайсан ч дээш гарч чадсангvй, гар нь хєлєрч, барьцаа алдлаа. Тэр унаж эхэллээ гэж л мэдэрлээ. Гэтэл асуултын хариу цонхон дор нь хvлээж байсан юм уу гэлтэй, тvvний толгойд нэгэн хариулт харван орж ирлээ. Тэр чинь БИ байсан байна шvv дээ. Миний хамгийн их хайрлаж, хамгийн их vзэн ядаж болох хvн – БИ, БИ єєрєє. Хамгийн сайн мэддэг мєртлєє хамгийн ойлгомжгvй хvн – БИ єєрєє. Хамгийн их энгийн хэр нь хамгийн vл мэдэгдэх ертєнц – БИ єєрєє.

- Миний охин, юу бодоод суучихав даа. Найз нартайгаа ярьж хєєр, инээж, наадаач гэхэд тэр гэнэт цочин эргэн тойрноо харав. Бvх юм байрандаа, хvн бvр хєгжилдєн байлаа.Anonymousnoreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-33872905.post-1158107737077969882006-09-12T17:31:00.000-07:002006-09-12T17:35:37.086-07:00УУР ХИЛЭНБи уг нь их тэслээ. Тvvний углэн яншихыг оройжингоо чихнийхээ хажуугаар єнгєрvvлж байсан боловч энэ ч арай дэндэнээ. Єдєржингєє ажил дээрээ бухимдах, орой нь ядаж тайван амарч болох уу, vгvй юv. Уурандаа чанга хашгиран загналаа. Авгай уйллаа, хvv ч гэсэн айгаад, дагаад уйллаа.

Хvн ганцхан удаа уурлахдаа бvтэн гурван жил хураасан буянаа гvвдэг гэлцдэг. Харин уурлахдаа дусал дуслаар цуглуулан хураасан савтай усаа татаад асгасантай адил боллоо гэдгээ санадаг болов уу.Anonymousnoreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-33872905.post-1157429142451311042006-09-04T21:02:00.000-07:002007-09-05T21:24:16.000-07:00ХVV МИНЬ ДЭЭХvv минь дээ, чи минь, даанч яав даа. Эхээс тєрж, сvv амласан болохоос чєтгєрєєс гарч архиар ундаалж єсєєгvй шvv, чи. Ингэж ч хорвоогийн мєчийг хороохын тvvс болж хоёр олдохгvй ганцхан биеэ хордуулж явах гэж дээ...

Аав нь цагтаа ууж явсан. Гэхдээ чам шиг єєдтэй бvхнээ vгvй хийж, єнгєтэй бvхнээ гундтал ууж байгаагvй юм шvv. Тэр тусмаа уруу дорой яваадаа бусдаас бурууг хайж, ухаарч сэхээрэхгvй, тvvгээрээ шалтаглан ууж бvр ч vзээгvй. Амьдралд, мэдээж, хvнд, хэцvv vе зєндєє л байдаг. Алдар хvндэд толгой эргэм ч vе бас байдаг. Тєєрч будилахад их амархан амьдралын энэ нугачаанд тєрсєн биеэ, гэр бvлээ тэтгэж явах нь заяа бус уу. Vлгэрлэвээс, амьдрал гэдэг єтгєн мєчирт єндєр модонд хvн хэмээх жижигхэн тєєлvvр заяа гэх замаа зурж авирахтай адил юм шvv. Алхам тутамдаа сонголт хийх заяаныхаа зурагт, хvрэх мєчрєє алдаж сонговол орой, vзvvрт нь хvрдэггvй юм шvv, хvv минь ээ.

Хаалгаа мєргєн, багтаж ядан орж ирэх чамайг хадаг дэлгэж, сvv барьж угтах байсан гэж vv. Ханийн чинь vглэх тvмэн зєв шvv дээ. Халамцуу чамд хадаг єргєж, сvv дээжлээд ч буян болох биш. Харин ч, єдєржин ширээ тойрон бємбєг хєєж, шил хоослон зугаацаж явахад чинь замын тоосыг захын тоос болтол гvйж, худалдахдаа худалдаж, хулхидахдаа хулхидан байж наймаалцан, бага багаар ч гэсэн олох гэж, олсноо хvргэх гэж ядаж явдаг шvv дээ, хань чинь. Орон гэртээ шvдэнзний ч нэмэргvй байж, чи, шvдээ зуун гараа зангидан битгий давшил аа, шvлс vсэргэн хоолой шахан битгий хашгич аа. Хэрvvлийн бузар vгсийг амны уншлага болгож, хэрсэн бухын харцаар ханиа битгий сvлбэ ээ… Согтуурлын манан сууж, уурслын улаан цус хурсан энэ нvдэнд оч гялалзаж байсан vеийг аав нь санаж байна аа. Тэгэхэд чи, аав аа, хvv нь ханьтай боллоо гэж баярлан догдолж байсан сан. Дотор чинь дvрэлзээд нvдээр чинь цацарч байсан тэр их хайр хаачив аа. Хайр чинь унтарч, хайраа мартсан юм гэхэд хvн сэтгэлээ яасан бэ, хvv минь. Зангаа аван ярилцаж байж ойлголцдог болохоос зангидсан нударгаар ойлголцоно гэж хэзээ ч vгvй шvv дээ, ухаараач, хvv минь.

Унтаад єгєєч дээ, хvv минь. Уйлах ч биш дуулах ч биш гонгинож, учирлах ч биш илтгэх ч биш бувтнаж суухаар унтаад єгєєч дээ, хvv минь. Хундага хундагаар урсан орох архи тархийг чинь уусгаад худал, vнэнийг ялгах ч сєгєєгvй бурж суух юм даа. Урьд нь ухаан бодол тэнгисийн давалгаа мэт цалгилдаг байсан уурагт улаан хэнээ, хоосон цэцэрхэл vлджээ. Харин хvн сонсоод чихээ дармаар тэнэглэлээ хэзээ ч єєрєє мэдэхгvй дээ, хєєрхий, бас хэзээ ч хvлээн зєвшєєрєхгvй… Хэрвээ би дэргэд чинь байсан бол миний vг чихэнд чинь чийртэй санагдаж, ухаарал биш ундуйцал тєрvvлэх байсан байж болох юм аа. Гэхдээ, хvv минь, унтаж байгаа биш унтарч байгаа толгойд чинь ухаарлын гэгээ татаасай гэсэндээ аав нь нойрмог, дvйнгэ тархийг чинь хатуу vгээр балбаж суунаа. Золоор олдсон залуу насаа хэдэн гудамж, замын дунд хээр тєєрсєн эргvv тєлєг мэт эргэлдэн єнгєрєєх нь vv. Тулга тойрсон хэрvvлээс єєрийг сонсдоггvй, сонссон ч ойлгодоггvй, бодол нь хvртэл хvртэл хvрээтэй, сэтгэлгээ нь хvртэл хайрцагтай энэ ертєнцийг туулна гэж vv. Хорвоогийн нас урт, хvний нас богино шvv, єнгєрєх мєч болгоныг сvvлийнх юм шиг санаж, сэрж, сэтгэж, амжиж, ахиулж яваач дээ, хvv минь.

Хvн сэтгэлээ нээж хажууд чинь хэвтээ ханиа нэг хараач. Тунгалаг хархан нvдэнд инээмсэглэл биш нулимс дvvрэн байна. Биед нь хєх толбо ургаж сэтгэлд нь хvйтэн салхи исгэрэх тэр чамайг архины нэвширсэн эхvvн vнэртэй чинь хамт vзэн ядах болжээ. Харин сэтгэл нь vргэсэн адуу мэт чамаас холдож байхад бие дотор нь гэрэл цацраан ураг бvрэлдэн, ойртож байна шvv, хvv минь. Удаан хvлээсэн vр чинь уярал хайр дээр биш, улангассан тачаал дээр цэцэглэж байна. Ээж нь бие махбодиороо ч мэдээгvй байгаа энэ сайхан мэдээг аав нь чамд эхлээд дуулгая аа. Зvрх сэтгэлээ сонсож сураагvй сэргэг vед чинь биш, зvvд нойронд чинь аав нь чамд хэлээд єгье. Чиний хvv унгалдан давхих унага болон зvvдлэгдэнэ. Харин чи дураараа эрхлэн давхих тvvнийг гуруйлан дуудаж єєрийн болгон ногтолж аваарай. Нvглийн хар vйлээр ташуурдан хєєж болохгvй шvv. Тэгвэл мянга хvсээд, тvм дуудаад, эргэхгvйгээр, салхи татуулан давхин одно.

Амаа ч олохгvй сарвалзах жижигхэн гарыг атгаж, сvv vнэртэх зєєлєн зулай vнсэх болно. Анд найз нартаа атаархах биш, бахархан бардамнах болно. Тvvний тулд алхсан мєр бvрээ эргэн харж бай, алдаа гарах нь юу магад. Хэлэх vг бvрээ урьдчилан цэнэж бай, хvний сэтгэлд сэв суулгах вий. Дvргvйгээ ч хийх болно. Дуртайгаасаа ч татгалзах болно. Хvн шиг явахын цагт хєрсєн сэтгэлийг дулаацуулж болно шvv, хvv минь. Vртэй боллоо гэдэг бол урсаад єнгєрєх нэгэн жаргал биш, vргэлж мєнх чамайг дагаж явах нэгэн vvрэг шvv, ойлгоорой. Vхтэл vр харам гэж ярьцгаадаг. Vнэндээ, хvмvvс vvнээс цаад хязгаарыг нь мэдэхгvй, хvрч чадахгvй болохоор л тэгж ярьцгаадаг юм байна аа. Удмын хэлхээ гэдэг мєнхийн хэлхээ юм шvv. Нvглийн бараан сvvдрээ хvv дээрээ битгий тусгаарай даа, хvv минь ээ.

Дэргэд чинь байсангvй гэж чи надад гомдлох хэрэггvй. Аав нь чамтайгаа єдєр, шєнє, єглєє, оройг vл ялган євдєж зовоход чинь ч, єлсєж ядрахад чинь ч, буруутаж, доройтоход чинь ч, баярлаж, цэнгэхэд чинь гэрэл, сvvдэр мэт хамт байдаг шvv. Алган дээрээ тавьсан мэт чамайг харж, амьсгал чинь мэт чамайг дагаж явдаг. Агаарт ууссан усан чийг мэт хєдєлгєх гар, хєрвєєх биегvй болсон би чинь сайн явахад чинь баярлан хєєрєвч хашгирах хєвчгvй, саар явахад чинь санаа алдавч ёгхийн хатгах зvрхгvй ч санаанд чинь биш сэрэхvйд чинь vглэхдээ vглэж, учирлахдаа учирлаж, бурууг чинь зэмлэж, баярыг чинь хуваалцаж явдаг шvv.

Улаан туяа татуулан єглєєний нар мандаж нэгэн шинэ єдєр эхлэх мэт ухаарлын наран дор єнєєдєр шинэ хvн болон сэрээрэй. Яагаад гэвэл чи одоо эцэг хvн – жинхэнэ эр хvн шvv, миний хvv. Хvv минь дээ...

2005-6Anonymousnoreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-33872905.post-1157428909350835092006-09-04T20:58:00.000-07:002007-09-05T21:24:50.383-07:00ХАРААЛТэр тун аятайхан хvvхэн. Бас дутах, гачигдах юмгvй, гадаад, дотоод олон газраар явж, нvд тайлсан болохоор хэр барагтайг vл тооно. Найз минь намайг тvvнтэй нилээн дээр танилцуулсан ч гэлээ, аль ч талаараа миний толгой дээгvvр харах тэр хvvхэнтэй дотносоогvй, хонгилын vзvvрээс тийм гэрэл байтугай гэгээ харагддаггvй л байлаа.

Гэлээ ч хvvхэн бvр эхлээд дургvйцдэг, дараа нь дасдаг гэсэн бат нот итгэлтэй найзынхаа санаачлагаар бид гурав хааяахан уулзацгааж, хєгжим нvргэлж хэнгэрэг нvдэхээргvй уушийн газар зузаан шилэн аяга мєргєлдvvлэн, хєєс vлээн сууцгаадаг байлаа. Мэдээжийн хэрэг, ам хатах аюулгvй тул vгийн vер буулгацгааж, Африкаас Америк хvртэл элдэв сонин хачинг, орцныхноосоо ордоныхныг хvртэл толгойтой бvхнийг танил болтлоо хэлэлцэн, хоногийн цагийг, уухын хэрээр, аяга аягаар нь хоослодог байв.

Тэр нэгэн єдєр найзын наран мандаж, сайны саран гийсэн тул уламжлалт ширээний ар дахь уулзалт тохиов. Харин ярианы сэдэв бэдрэн явсаар тvvнд таалагддаг залуу руу, тэр залууг нь єєртєє татсан хvvхэн рvv хєтлєн авчирлаа. Тэр агшинд, итгээгvй ч гэсэн бєхєєгvй байсан сvvлийн горьдлого шvлстэй хуруунд хавчуулагдсан дэнгийн гол хиншvv vнэртvvлэн шажигнах мэт унтрав.

- Тэр хvvхэн юугаараа надаас илvv юм бэ, царай . . . царайгvй, мєнгє. . . мєнгєгvй, яаж тийм амьтаныг тоодог байнаа. . .? Ходоодны халуун хорсолыг дотроос нь шатааж, тэр нь нvд, амаар нь сад тавин гарахыг хараад хvйтэн гvрвэл нуруу даган дээш авирав. Ямар их уур хилэн бэ?

- Миний урдуур ордог чи хэн юм бэ? Хэрвээ хараал, жатга гэж байдаг бол чамд хийлгэнэ дээ гэж хэлэнгvvт єєдєєс хараад сууж байсан найзын минь царай зэвхийрч, нvд нь гєлийж, єєрийн ухаантай байна уу, vгvй юv гэмээр болоод гараа салгануулан хvvхний шанаанд аажуухан хvргэн, алгуурхан дээшлvvлж духанд нь хvргэв. Тэгснээ удалгvй гараа буулгаж, нvдээ анин хэсэг сууснаа, бєглvvхэн дуугаар нэг юм хэллээ. Улаа бутарч, хамаг ухаан санаа дотор минь бужигналдаж байсан болохоор хэлснийг нь би сайн сонссонгvй, ойлгосонгvй, тэдний хооронд юу болоод байгааг сайн анзаарсан ч vгvй, харин, энэ хоёр ямар холбоотой юм болоо гэсэн бодол зурсхийгээд єнгєрсєн юм. Харин энэ vед хотын хаа нэгтээ хэдэн жил машин барьсандаа эрэмшсэн ойворгон залуу хоёрхон хоромыг хvлээлгvй хийсгэж, хvний амьдралыг тємрєндєє хайрцаглав.

Єдєр тутмын ажил, амьдралдаа тvvртэн хорвоогийн бор хоногуудыг vдсээр нэг л мэдэхэд нилээд хугацаа єнгєрсєн байлаа. Дараагийн уулзалт онцлог болов. Хоюулахнаа уулзсан болохоор хэнээсээ юу нуух вэ, янз бvрийн юм ярьж байлаа. Гэтэл найз маань миний танилцсан хvvхэн санасандаа хvрч таалагдсан залуутайгаа уулздаг болсон, харин нєгєє залуугийн хvvхэн азгvй тохиолдлоор нас барсан тухай ярилаа. Таньж мэдэхгvй ч тэр хvvхнийг єрєвдлєє. Тэгсэн мєртлєє, яагаад ч юм бэ надад энэ нь болох байсан зvйл болдгоороо л болсон юм шиг, тvvнийг нь би урьд нь сонсож, мэдсэн байсан юм шиг санагдаад байлаа.

Нэгэн орой ажлаасаа ирчихээд, зурагт vзэж, зvгээрийг хийгээд хэвтэж байтал утас дуугарав. Найз маань ярьж байна. “ . . . Тэр хоёр машинтайгаа хотоос зайдуу газар хоносон байжээ. Ирж явах замдаа автомашины осолд орж тун хvнд байцгааж байна гэнэ. . . “ Хvн єєрийн биш хvний жаргалаар жаргах гэвэл бvтдэггvй юм байна шvv. Муу зvйл л битгий болоосой доо.

Эмнэлэгийн жижигхэн тасаг. . . Нааш цааш, орж гаран гvйлдэх эмч, сувилагч нар... Бид хоёр хана дагуулан тавьсан сандал дээр тvгшин хvлээж суулаа. Гэнэт найз маань битvvхэн дуугаар “хараал эзэндээ буцдаг юм шvv” гэж бєвтнєв. Цочин харвал, тэр миний урьд нь нэгэнтээ харсан шиг аймаар болсон байлаа. Ухаан санаагvй болон гєлийсєн нvд рvv нь харвал нvдэнд нь бид гурав ширээ тойрон сууж байсан, тэр хvvхэн уурлан хараасан, тvvний духанд хvрч юу бодож байгааг нь мэдсэн, нєгєє хvvхэн осолд орсон, тэр тvvнд “чиний хvссэнээр боллоо” гэж хэлсэн зэрэг нь эгээ л амьдралын эцсийн мєчид хvний амьдрал нvдэнд нь харагддаг гэдэг шиг жирэлзэн єнгєрєв. Зvрхний хэмнэлийг нь тоолон байсан дохио vргэлжлэн дуугарлаа.

2005Anonymousnoreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-33872905.post-1157428643507098532006-09-04T20:55:00.000-07:002007-09-05T21:26:39.828-07:00ЄГЛЄГХvv, дохиулалтгvйгээр, ирж яваа шар толгойтыг тосон очиж алгаа тосон гуйж эхэллээ.

Нєгєє нь хvvг тоохгvй нилээд явснаа сvvлдээ залхав болотой нэг юм гар дээр нь тавьчихаад том том алхлан олон хvний дунд алга болов. Хvv нь ямар ч байсан нэг юм салгасандаа баяртай нь аргагvй аавдаа гvйн ирлээ. Тvрvvнээс хойш юм олохыг нь хvлээн зогсож байсан эр тvvний гараас нєгєє юмыг угз татан авах нь олз шvvрч байгаа элээ мэт. Vзвэл, гадаадын зоосон мєнгє бололтой дугираг тємєр байх аж. Юуг нь мэдэхгvй байж ганц нэг хvнд европын нэг улсын хуучны зоос гэж худлаа хэлэн зарахыг оролдов. Зарим нь тvvний сахал vсээ ч ойрдоо аваагvй, хєсрий царай, гадаад тєрхийг харан, сэжиглэж, шууд зугтаана. Зарим нь юун хулгайн юм зарах гэж байгаа бол хэмээн бодовч хямдхан бол авъя гэсэн байртай харна. Харин нэг хvн наадах чинь зоос дуурайлгаж хийсэн бэлэг дурсгалын зvйл, хэнд ч хэрэггvй, ямар ч vнэгvй гэлээ. Сэрvvхэн єдєр байсан тул дотор халаах хvсэлдээ хєтлєгдєн байсан тэр мєнгє болгон уучих санаа нь бvтээгvйд уур нь хvрч газар шидчихэв. Харин хvv хаяхыг хvссэнгvй, хир, сайр болсон туниа муутай гараараа цас, шороотой холилдсон зоосыг газраас аван хармаалаад хэнээс гуйх, хэн нь юм єгч магадгvйг ажиглан, хvмvvсийн ємнє хойгуур хэрэн явлаа.

... Шєнє дєл аль хэдийнээ єнгєрчээ. Бvгд багтаж ядан чихцэлдэж байгаад байр байраа эзлэн унтацгаав. Харин хvv траншейныхаа мухарт, дулааны хоолой дээр, нєгєє зоосыг атган унтахаар хэвтэж байлаа. Тэгснээ унтсан хойгуур нь хэн нэг нь олзолж магад гэж болгоомжлон амандаа хийв. Халуун хоолой нуруунаас нь ээж єдєржин хургасан хvйтэн жаврыг турьхан биенээс нь хєєн, хvн амьтнаас гуйж, тvйж олсон жаахан хоол бор ходоодноос нь таатайгаар илбэн, зvйрмэглэн байтал гэнэт зоос хоолой руу нь орчихов. Амьсгал нь боогдож, хашгирах, дуудах гэсэн боловч хоолой нь хяхнахаас єєр авиа гарсангvй, тэлчлэн тийрэвч буланд шахагдсан тэр ухаан санаа нь чєтгєрийн нулимсны шидээр газар дэлхийгээс тэнээд явчихсан аавыгаа сэрээх хvч гарсангvй, царай нь мэнчийн улайж байснаа хувхайран цайрлаа.

Єглєг болгон буян болдоггvй.

2005-05Anonymousnoreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-33872905.post-1157427560726674282006-09-04T20:36:00.000-07:002007-09-05T21:25:36.231-07:00САЙН ХVНЗvvдлэв. Тэр Эрлэг Номун Хаанд байцаагдаж байх юм гэнэ. Тас харанхуйн дунд сvvмэлзэх гэрэлд хэлбэр тєдий нvvгэлтэн харагдах том хааны ємнє олбогноос нь ч єндєргvй тvvний бие єндєр халуунтай мэт салганан, ам нь хатаж арайхийн хариулж байлаа.

Хэдийгээр тvvний дуу гарахгvй, шивнэх тєдий боловч vг бvрийг нь хаан сонсохоосоо ємнє бодлоос нь унших ажээ.

- Чи яагаад єєрийн хамтрагч нєхрєє дарга нартаа муулж, НАХЯ-д мэдээлэл бичдэг байсан юм бэ? Тэр чамайг єєрийнхєє хамгийн сайн найз гэж боддог байсныг чи мэдэх vv?

-Энэ миний буруу биш ээ, нийгэм нь тийм байсан. Би биш юм аа гэхэд миний оронд хэн нэг нь vvнийг хийх л байсан. Тэгээд ч ингэхгvй бол намайг бас шалгаж эхлэх байсан байлгvй дээ. НАХЯ-ны хараанд орвол тэр чигээрээ сvйрлээ л гэсэн vг, та мэдэж байгаа шvv дээ, энэ миний буруу ерєєсєє биш гэж уйлагнав.

-Тийм ээ, тийм нийгэм байсан нь vнэн. Нийгмээ хамгаалах нэрээр ард, иргэдээ дарамталдаг байсан нь vнэн. Бодол нийлээгvй нэгнээ дайснаа гээд цустай, цусгvй алж ч байсан нь ч vнэн. Гэхдээ нийгмийг шударга болгохын тєлєє, эрх тэгш байлгахын тєлєє тvvний хэлж байсан, нийгмийг шvvмжилж байсан нь буруу гэж бодож байсан уу, чи?

-Vгvй дээ, гэхдээ намыг, дарга нарыг шvvмжилж болохгvй гэдгийг тэр ойлгохыг хvсдэггvй байсан юм. Би найзын хувьд ойлгуулах гэж тvvнд зєндєє л хэлж байсан. Тэр єєрєє л буруутай. Над шиг чимээгvй яваа гэж тvvнд хичнээн захилаа.

- Чи надад битгий худлаа хэлээд бай. Би чиний vгэнд амархан хууртах усан нvдтэй, цусан биетэй хvн биш шvv, анхааруулъя. Чи єєрийгєє, єєрийнхєє vзэл бодлыг хvндэлдэггvй юм гэхэд чи єєрийнхєє найзыг, гэр бvлийг нь, ажил, амьдралыг нь уландаа гишгэх ёстой байсан юм уу?

- Єршєєгєєрэй, хаантан, тэгэхгvй бол миний амьдрал, миний гэр бvл, vр хvvхэд тvvнийхтэй адилхан болох байсан шvv дээ. Би чинь тэднийхээ тєлєє л гэж ядарч яваа жирийн нэгэн хvн шvv дээ, агуу эрх мэдэлт Эрлэгийн хаан та надаас юунд ихийг шаардана вэ.

- Хvн гэнэ vv, хvн гэдэг эрхэм нэр, чамд зохихгvй. Хvн гэдэг чинь єєрийн бодолтой байж, итгэл vнэмшил олж, єєрийнхєєрєє амьдардаг. Харин чи бол хонин сvрэг дундах нэг муу хамуутай тєлєг шиг амьтан. Чи намайг хэн гэж бодож байна гээд тонгойн, сvvмийх гэрэлд нvvрээ харуулбал, єєрийнх нь найз байсан, сvvлд нь матсан, ажлаас нь хєєлгєсєн хvн мєн байлаа. Тvvний царайд нь ажилд авах хvн олдохгvй болсон тул амьдралд ядарсан, гутарсан, авгай хvvхдvvд нь адлагдсан, архинд орсон, адаг сvvлд нь нохой шиг vхсэн бvх зовлон нь бичээстэй байлаа.

- Би чамайг одоо авахгvй, чи наанаа vлд. Яаж амьдарснаа тунгаа гэж vнхэлцэг хагарам єтгєн, чанга дуугаар хvнгэнvvлээд ухасхийн шvvрч аван дэлхий рvv шидчихлээ.

Хашгирая гэвч дуу гарахгvй, уснаас гаргасан загас мэт дэмий л ангалзан, хєлс нь цувж, бачууран, арайхийн сэрээд харвал, єглєє болж, болжмор жиргэж, ертєнцийн нэг тайван єдєр байх тул санаа амарч, єнгєрсєн нvглээ мартахыг хичээн дуу аялж, их л чухал, эрхэмсэг дvрийг гарган хувцаслаж, жолоочоо дуудан, хорь гучин жилийн ємнє шvлсээ vсэргэн хараан загнадаг байсан, єндєр технологит улсад vйлдвэрлэсэн ганган машин хєлєглєн ажилдаа явав.

2005-4-26Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-1157427310298991492006-09-04T20:33:00.000-07:002007-09-05T21:28:35.591-07:00НЄГЄЄ ЕРТЄНЦТас харанхуй. Биед нь юу ч мэдрэгдэхгvй, жингvйдэн унаж байгаа мэт байлаа. Єєрийгєє хармаар санагдсан ч юу харагдсангvй.

Маш хурдтайгаар урсан яваа санагдаж байснаа одод тvгсэн шєнийн тэнгэр шиг газар ороод ирэх шиг болов. Гэвч тэдгээр нь одод биш хаа нэгтэйгээс туссан хурц гэрлээр єлгєєтэй жижигхэн гэрэлт бємбєлєгvvд байлаа. Тэр жижиг бємбєлєгvvдийг тойрсон гэрэл vл мэдэг тархан хvний биеийн хэлбэрийг харагдуулна. Гэнэт тvvнд бvгдийг мэддэг, бvгдийг ойлгодог болсон мэт санагдаж тvvнийг хvлээж буй хоёр замыг сонгох ёстойгоо сайн мэдэрч эхлэв. Итгэж ядан, аль сурагч vедээ мартсан, физикийн хичээлийн хvнд томъёог санахыг оролдвол тэр нь ямар амархан байгаа вэ. Мєн удахгvй тэр єєрийн амьдралаа єєрєє шvvнэ. Vйлдсэн буян болгоны хэмжээгээр тvvнийг татах гэрэл бvдvvрч, нvгэл болгоноор нарийсна. Эцэст нь гэрэл нь бємбєлєгийн хэмжээнд хvрвэл гэрэлт ертэнц рvv, vгvй бол гэрэл тасарч харанхуйн орон руу одно.

Тєрєв. Хєлд орж байгаа анхны алхам, хэлд орж байгаа анхны vг... ээж, аавын баярлах. Сургууль, их сургууль, дараа нь ажил, амжилт. Муу ч vгvй боловсролтой гэгдэх нэгэн байж. Яс хаяв. Дэгээ тавив. Амьдрал бол угаасаа ийм, vvнийг би зохиогоогvй хэмээв. Аль том хазсан нь хождог гэсэн зарчимд итгэв. Албан тушаалд шvтэв. Алт мєнгєнд шунав. Дээшээ, улам дээшээ. Нэр хvндэд дурлав. Эрх мэдэлд хvрэв. Тvмнийг хуурав.

Гэрэл нарийсав. Єнгєрсєнєє ялгаж салгаж байхдаа энэ чинь би шvv дээ гэж бодовч амьд vеийнх шигээ хуурах, булхайцах, мэлзэх сэтгэл огт тєрєхгvй тул нvгэл, буянаар ангилсаар л байлаа. Гэрэл бєхєв.

2005-3Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-1157426952549756352006-09-04T20:22:00.000-07:002007-09-05T21:26:00.474-07:00ЗОВЛОНТ ЖАРГАЛТvvнийг газар унагахыг мэдсэн боловч тэр нэг хэсэг хєдєлсєнгvй. Зvрх нь устай ширvvн борооны дусал гэрийн дээвэр дээр буух мэт цохилж, амьсгалахад нь уушиг нь цээжиндээ багтахгvй, хэдэн жижиг хавирга нь бахь мэт хавчаад байгаа мэт санагдана. Хэдийгээр бэлчээрээсээ шvvрvvлээд хvзvvн дээр нь дvvрvvлэн дов толгод, жалга судаг, хад асгаар удаан явсан боловч тvvнд цаг хугацаа хэр удсаныг мэдрэх сєгєє байсангvй. Тэр байтугай хvзvv хойлойноос нь боомилон зуугаад єчнєєн явсан ч євдсєнийг эс мэдрэв. Гэхдээ хашир чоно тvvнийг хєдєлж тийчигнэвэл зуултаа аажим чангаруулж хєдєлгєєнгvй vхлvvт болгонгуут суллан амьсгалуулж бэлтрэгнvvддээ амьдаар нь аваачихаар авч явсныг яахин мэдэх билээ. Амьсгал аван ухаан оронгуут амьд амьтан юм хойно тэмцэлдэн тийчилж агааргvйтэн ухаан балартах vедээ амьдралын жамыг хvлцэнгvй дагасаар чонын vvрэнд иржээ.

Хэдийгээр бэлтрэгнvvд ээжийгээ ирснийг зєєлєн шогшоогоор нь таньж, vнэрээр мэдэж байсан боловч бас амьтны хашир vрс тул тvvний тайван байдлыг харж, этгээд сонин vнэртэй олзоо газар буулгатал гарч ирсэнгvй. Энэ завсар хурга сэхээ авч хажуу талаараа тэрийн хэвтэж байснаа дєрвєн хєллєн хэвтэв. Гэхдээ тvvнд айсандаа босох, зугтаах чадал vгvй, майлах ч сєгєє vгvй л байлаа. Майллаа ч аглаг зэлvvд энэ газар чоно, бэлтрэгнvvдээс єєр ямар ч амьтан сонсох билээ дээ. Ээжийгээ танихгvй амьтан авчирсанд жаахан гайхаж байсан бэлтрэгнvvд тэр амьтан єєрсдєєс нь томгvй, арчаагvй, хєдєлгєєнгvй харагдсанд, мєн эх нь ямар ч аюулд оруулахгvй гэдэг байгалийн зєн совингоор зоригжин эхдээ дєхєж очицгоолоо. Эхлээд хургыг тойрон шиншин vнэрлэж байснаа аажмаар ойртоцгоов. Тэдний дундаас хамгийн сэргэлэн, хєдєлгєєнтэй нэгэн бэлтрэг эхлээд самардан маажив. Бэлтрэгний хайрга, чулуунд vрэгдэж єчvvхэн ч элэгдээгvй хурц хумс хондлой гуя руу нь шигдэн ороход хурга євдсєндєє айснаасаа болж хєшиж орхисон бие нь тавиран босон харайв. Огцом босоход нь цочисон бэлтрэгнvvд бутран vvр рvvгээ давхихад хурга энэ завшааныг ашиглан нилээд хэд харайсан боловч тvрvvнээс хойш бэлтрэгvvдээ ажиглаж байсан эх чоно хоёр харайн тvvнийг гvйцэж хvзvvнээс нь зєєлєн зуун буцаан авчирлаа. Харин анх удаа олзоо амьдаар нь харж, тvvнээсээ айсан бэлтрэгнvvд энэ удаа эхийнхээ vзvvлсэн ёсоор нилээд зоригтой тал талаас дайрлаа. Ороо бусгаа амьдралын эрхээр, цаг нь ирэхээр, тэд хийморилог эрчvvдийн машины хурдыг шалгаж, хурдан бууных нь овоог цусаараа мялааж магадгvй ч энэ єдєр бэлтрэгнvvдийн хувьд хишиг хvртэж буй ертєнцийн жирийн нэгэн єдєр билээ. Нэг нь сvvлнээс нь хазаж, нєгєє нь чихийг нь сэтэлж, хоолойноос нь ноцож, зарим нь нуруу, биеийг нь савардана. Бяцхан боловч зvv шиг хурц шvд, хумснууд энд тэнд нь зоогдоход хурга амь тэмцэн зугтаахыг хvсэвч тал талаас нь зуусан, зvvгдсэн бэлтрэгнvvдээс салсангvй, тэлчлэн хэвтлээ. Дэмий л сумын тєвийнхєн харуут айн сvрддэг байсан харцаар айлгахыг хvсэвч, тэр vеийн бие нь газар уусаад хурганы биед хувилсан тvvний нvд бvлтэгнэн бэлтрэгнvvдийн аазгайг хvргэхээс хэтэрсэнгvй. Хазсан газраас нь цус гаран аманд нь орж ирэхэд бэлтрэгнvvд улам улангасч хургыг энд тэндээс нь тасчин идэж эхэллээ. Хурганы туниагvй майлах євдсєндєє тасалдан суларч байснаа эзгvй хээр хэн ч аврахгvйг ойлгосон шиг чимээгvй боллоо. Урд цагт арслан барс шиг архиран айл амьтан vргээн тvйвээж явсан тэр тасран одох мэт цаашлах дуугаа сонсоод хvний биеийг эзэмшсэн ахуйдаа vйлдсэн нvгэл нь vйлийн vр болон ирснийг ойлгож, гуядаж олсон хувь заяа мэт эрхлэн ташууран явснаа харамсан гашууджээ.

Уг нь тэр аатай, омогтой явжээ. Тvрэмгий ааш, хурц хутгаар олонд нэр олж, санасанаа хийж, сарвайснаа авч явахдаа амьдрал vргэлж мєнхийн мэт, цаг хугацаа урсдаггvй мэт санадаг байлаа. Тvvнийг ирэх сургаар айл амьтан орох гарах газраа олж ядан vймэлдэж, яваад єгвєл амьсгаагаа аван тайвширдаг байсан гэлцдэг. Тvvний дээр хууль биш хєх тэнгэр л байсан гэдэг юм.

Хурга одоо євдєхийг мэдэхгvй болжээ. Тvvнийг тойрон зулгаах бэлтрэгнvvдийн татах, таслахыг мэдэж байсан ч євдєх, айх гэдэг vгvй болж аажмаар амьдралаас тасран хєєрч байгаагаа мэдрэв. Энэ бол тvvний хурган биеийг олсон хувиралын сvvлийн мєч байлаа. Энэхvv агшинд тvvний дотор зовлонгоос ангиран цэлмэж, аз жаргалтай болсон мэт болжээ. Гэвч энэ тvvний эдлэх мянга тvмэн зовлонт жаргалын зєвхєн эхнийх нь ажгуу.

2005-3-24Anonymousnoreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-33872905.post-1157426038021024432006-09-04T20:04:00.000-07:002007-09-05T21:26:16.168-07:00ЭМГЭН ЄВГЄН ХОЁРЫН VЛГЭРЭрт урьд цагт эмгэн євгєн хоёр амьдарч байжээ. Олон хавар нэгэндээ гэгчээр нэгэн их хvйтэн, салхи шуургатай хавар тэр хоёрын амин зуулга болсон долоон хар ямааг аваад явчихжээ.

Єєрсдийн гэсэн малгvй хоцорсон тэд голын шаварт зоогдон vхэхийн даваан дээр байсан нэгэн доголон гєрєєсийг гэршvvлж, тvvнийхээ сvvгээр амь залган єдєр хоногийг єнгєрєєдєг болжээ. Євгєн нь урьдын цагт морин дэлэн дээр дvрэлзэж, єдєр шєнийг vл ялган, єлсєж цангахыг vл тоон анд явдаг, урдуураа улаан хєлтнийг гаргаж vзээгvй нvгэлт хар гєрєєчин байсан боловч насан дээр гарсны улмаас аргамжааны газраас гарахаа байж, ангийн сураг сонсон босон суун хавчигнаж, муу хар буугаа хvvхдээ мэт илэн суудаг байжээ.

Нэг єдєр эмгэн, єдєр хоногоор улам залхууран хэвтэх євгєнєє усанд явуулж эс дийлсэн тул арга нь барагдан єєрєє явах болж, захиж хэлсэн нь:

- Євгєн минь дээ, єтєл насанд маань єл залгуулж байгаа єнєє муу гєрєєсєє алдчихав аа, сайн харж байгаарай гэхэд євгєн:

- Тэгэлгvй яахав дээ, эмгэн минь, энэ чинь л бидний амь, амьдрал шvv дээ, эрvvл саруул ухаанаар бодоход гэжээ. Эмгэн нь усаа аваад арайхийх маажигнан ирэхэд євгєн нь єнєє муу гєрєєсєє пvн хийлгэчихээд, тєхєєрєєд сууж байжээ. Эмгэн нь орь дуу тавин:

- Чиний нєгєє гайхуулаад байсан эрvvл саруул ухаан чинь хаачив? Юунд амин зуулга болсон ганц амьтанаа хєнєєчихєв єє гэхэд:

- Эрvvл нь ч эрvvл, саруул нь ч саруул л байлаа. Эртээдийн олхиогvй анчдыг бодсон чинь дургvй хvрээд. . . сурсныг ямар сураар боох биш гэжээ.

Vлгэр гэдэг амьдрал биш болохоор vргэлж сайхнаар тєгсдєг боловч эмгэн євгєн хоёр асуултын тэмдгэн дор vлдэв. Хийж сурсан юм гэдэг хvний нэг эрдэм боловч хэзээ хэрэглэх вэ гэдэг нь тvvнээс ч илvv эрдэм болой. Ахархан бодол эзнээ алахын vлгэр энэ буюу.

2005-5Anonymousnoreply@blogger.com1