Monday, September 04, 2006

САЙН ХVН

Зvvдлэв. Тэр Эрлэг Номун Хаанд байцаагдаж байх юм гэнэ. Тас харанхуйн дунд сvvмэлзэх гэрэлд хэлбэр тєдий нvvгэлтэн харагдах том хааны ємнє олбогноос нь ч єндєргvй тvvний бие єндєр халуунтай мэт салганан, ам нь хатаж арайхийн хариулж байлаа.

Хэдийгээр тvvний дуу гарахгvй, шивнэх тєдий боловч vг бvрийг нь хаан сонсохоосоо ємнє бодлоос нь унших ажээ.

- Чи яагаад єєрийн хамтрагч нєхрєє дарга нартаа муулж, НАХЯ-д мэдээлэл бичдэг байсан юм бэ? Тэр чамайг єєрийнхєє хамгийн сайн найз гэж боддог байсныг чи мэдэх vv?

-Энэ миний буруу биш ээ, нийгэм нь тийм байсан. Би биш юм аа гэхэд миний оронд хэн нэг нь vvнийг хийх л байсан. Тэгээд ч ингэхгvй бол намайг бас шалгаж эхлэх байсан байлгvй дээ. НАХЯ-ны хараанд орвол тэр чигээрээ сvйрлээ л гэсэн vг, та мэдэж байгаа шvv дээ, энэ миний буруу ерєєсєє биш гэж уйлагнав.

-Тийм ээ, тийм нийгэм байсан нь vнэн. Нийгмээ хамгаалах нэрээр ард, иргэдээ дарамталдаг байсан нь vнэн. Бодол нийлээгvй нэгнээ дайснаа гээд цустай, цусгvй алж ч байсан нь ч vнэн. Гэхдээ нийгмийг шударга болгохын тєлєє, эрх тэгш байлгахын тєлєє тvvний хэлж байсан, нийгмийг шvvмжилж байсан нь буруу гэж бодож байсан уу, чи?

-Vгvй дээ, гэхдээ намыг, дарга нарыг шvvмжилж болохгvй гэдгийг тэр ойлгохыг хvсдэггvй байсан юм. Би найзын хувьд ойлгуулах гэж тvvнд зєндєє л хэлж байсан. Тэр єєрєє л буруутай. Над шиг чимээгvй яваа гэж тvvнд хичнээн захилаа.

- Чи надад битгий худлаа хэлээд бай. Би чиний vгэнд амархан хууртах усан нvдтэй, цусан биетэй хvн биш шvv, анхааруулъя. Чи єєрийгєє, єєрийнхєє vзэл бодлыг хvндэлдэггvй юм гэхэд чи єєрийнхєє найзыг, гэр бvлийг нь, ажил, амьдралыг нь уландаа гишгэх ёстой байсан юм уу?

- Єршєєгєєрэй, хаантан, тэгэхгvй бол миний амьдрал, миний гэр бvл, vр хvvхэд тvvнийхтэй адилхан болох байсан шvv дээ. Би чинь тэднийхээ тєлєє л гэж ядарч яваа жирийн нэгэн хvн шvv дээ, агуу эрх мэдэлт Эрлэгийн хаан та надаас юунд ихийг шаардана вэ.

- Хvн гэнэ vv, хvн гэдэг эрхэм нэр, чамд зохихгvй. Хvн гэдэг чинь єєрийн бодолтой байж, итгэл vнэмшил олж, єєрийнхєєрєє амьдардаг. Харин чи бол хонин сvрэг дундах нэг муу хамуутай тєлєг шиг амьтан. Чи намайг хэн гэж бодож байна гээд тонгойн, сvvмийх гэрэлд нvvрээ харуулбал, єєрийнх нь найз байсан, сvvлд нь матсан, ажлаас нь хєєлгєсєн хvн мєн байлаа. Тvvний царайд нь ажилд авах хvн олдохгvй болсон тул амьдралд ядарсан, гутарсан, авгай хvvхдvvд нь адлагдсан, архинд орсон, адаг сvvлд нь нохой шиг vхсэн бvх зовлон нь бичээстэй байлаа.

- Би чамайг одоо авахгvй, чи наанаа vлд. Яаж амьдарснаа тунгаа гэж vнхэлцэг хагарам єтгєн, чанга дуугаар хvнгэнvvлээд ухасхийн шvvрч аван дэлхий рvv шидчихлээ.

Хашгирая гэвч дуу гарахгvй, уснаас гаргасан загас мэт дэмий л ангалзан, хєлс нь цувж, бачууран, арайхийн сэрээд харвал, єглєє болж, болжмор жиргэж, ертєнцийн нэг тайван єдєр байх тул санаа амарч, єнгєрсєн нvглээ мартахыг хичээн дуу аялж, их л чухал, эрхэмсэг дvрийг гарган хувцаслаж, жолоочоо дуудан, хорь гучин жилийн ємнє шvлсээ vсэргэн хараан загнадаг байсан, єндєр технологит улсад vйлдвэрлэсэн ганган машин хєлєглєн ажилдаа явав.

2005-4-26

No comments: