Friday, March 30, 2007

МӨРГӨЛДӨӨН

Хавчиг, модтой амыг цуурайдтал урамдсаар бух ирж явна. Өөдөөс нь манай үхэрт долоо хонгийн өмнө ирж нийлсэн бух их сүрийг үзүүлэн газар малтан, урамдан, мөөрсөөр угтав. Хүүхдүүд л болсон хойно бухын мөргөлдөөн болох нь, үзэх, ярих юмтай боллоо гэж баярлан гүйлдлээ. Тугалын хашаа тойрон, за даа, эд нар ч мөддөө босохгүй байх гэмээр хэвтэн, хивж байсан хэдэн үхэр хүртэл босчихсон нэг юм болох нь гэсэн шиг сониучирхан харцгааж байна. Гэр дотроос томчуул гадаа битгий мөргөлдүүлээрэй, жаахан холдуулаарай гэж хашгирцгаасаар. . . Гүйсээр ойртон очих үед нөгөө хоёр өрөлт авсан тамирчид адил бие биенээ хүлээн духайн зогсоцгоож байлаа. Холдуулах санаатай бидний шидсэн чулуу дундуур нь өнхрөх үед тэр хоёр дохио авсан мэт зэрэг өөд өөдөөсөө гэнэт тулан мөргөлдлөө. Бидний урмыг хугалж тулалдаан нэг ч их удсангүй, ирсэн бух буцах болов. Тойрон мөөрөлдөн байсан шарнууд дийлдсэн бухыг дийлсэнтэй нь хамт мөргөн хөөлцлөө.

Өөрсдөө дийлдэггүй мөртлөө дийлдсэн үед нь нэгнийгээ дийлсэнтэй нь хамт мөргөн хөөх нь хүмүүсийн араншин мэт. Байгалийн араншин юм болов уу.

5 comments:

A.Амарсайхан said...

Иймэрхүү шар Монголд гүй мөн олон болоод байгаа шүү. 2008 оны мөргөлдөөнийг их олон шар ажиглан харна даа.
Сайхан бичлэг болжээ. Зочлох блог нэмэгдэж байгаад баяртай байна. Нанагийн блогоос гарсан жимээр ороод давхичихсан чинь их ухаарал, бодрол халгисан айл руу ороод ирчихлээ. Цагаан үсний тухай ч уншлаа.

Жаагий said...

Harin tiimee. Ih ayataihan blog baigaam

Зүүдний тэмдэглэл said...

Сайн бна уу. Өөрийн чинь блогийн бичлэгүүдийг бүгдийг уншаад маш их баярлалаа. Ингэж сэтгэж, бас ингэж бичиж чадаж байгаа тань эрхгүй бахархал төрүүлж байна. Хүний амьдралд өдөр бүр тохиолддог, мөн биднийг бүхэлд нь тодорхойлж байдаг тэр зүйлсийг, илрэлүүдийг ингэж гярхай харж, нээж чадаж байгаа тань бахархмаар... Та өөрийгөө юу бичиж байгаагаа, энэ бичиж байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэж байна уу.
Ялангуяа манай шашны олон догма болсон ухагдахуунуудыг тань шиг ингэж зүрхэнд шивнэн хэлж чадсан нь хэд бол... Танид дахин их амжилт хүсье. Та энэ өгүүлэлүүдээ ном болгож гаргавал ямар вэ? Монголын маань утга зохиолд том цутгалан болж нийлээрэй гэж ерөөе.

Зүүдний тэмдэглэл said...

Өө, нэг зүйл мартачихаж, таны блогийг өөрийнхөө мууд хань болгоод зөвшөөрөлгүй линк хийчихлээ. уучлаарай гэхгэсийм...

Nana said...

amraa ah ntr uugeer nairlaad yavaam bii, za medlee, hamt ayaga tagsh yum erguulii gsn, hehe.