Monday, January 15, 2007

БУУРАЛ VС

Анх vсэнд минь буурал vс ургасныг хараад ихэд цочирдож билээ. “Ингээд хєгширчихдєг байжээ” гэж. Тэгээд єєрийгєє тайвшруулж, буурал vсний минь ширхэг болгон миний олж авсан нэгэн ухааны илрэл гэж боддог байлаа. Цагийн урсгалд, яруу найрагчдын хэлдэгээр, толгой дээр минь унасан цасан ширхэг улам ихсэж, нилээд бууралтахын цагт би чинь тэгээд ийм их ухаантай билvv гэж бодлоо, vгvй л байхаа даа. Харин ч цагаан vсний ширхэг болгон миний хийсэн алдаа бvрийг тэмдэглэн vлдсэн юм шиг санагдаад байна.

1 comment:

Зүүдний тэмдэглэл said...

Сайн бна уу. Өөрийн чинь блогийн бичлэгүүдийг бүгдийг уншаад маш их баярлалаа. Ингэж сэтгэж, бас ингэж бичиж чадаж байгаа тань эрхгүй бахархал төрүүлж байна. Хүний амьдралд өдөр бүр тохиолддог, мөн биднийг бүхэлд нь тодорхойлж байдаг тэр зүйлсийг, илрэлүүдийг ингэж гярхай харж, нээж чадаж байгаа тань бахархмаар... Та өөрийгөө юу бичиж байгаагаа, энэ бичиж байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэж байна уу.
Ялангуяа манай шашны олон догма болсон ухагдахуунуудыг тань шиг ингэж зүрхэнд шивнэн хэлж чадсан нь хэд бол... Танид дахин их амжилт хүсье. Та энэ өгүүлэлүүдээ ном болгож гаргавал ямар вэ? Монголын маань утга зохиолд том цутгалан болж цутгаарай гэж ерөөе.